Үндэсний болон Узбекистан хоолны соёлыг таниулах фестиваль Сүхбаатарын талбайд болно

Хот хөдөөгийн сэргэлт, Бүсчилсэн хөгжил, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд ХХААХҮЯ-ны зарим газар нэгж, харьяа агентлаг, байгууллагууд Дархан-Уул аймагт шилжин суурьшаад байна. Тус аймагт шилжин ажиллаж буй албан хаагчдын төлөөлөлтэй уулзаж, ярилцлаа.
Тус яамны газар, нэгж, харьяа агентлагуудаас төрийн 200 албан хаагч Дархан-Уул аймагт нүүж иржээ. Эдгээр ажилтнуудад ипотекийн зээлийн урьдчилгаа олгож, орон сууцны дэмжлэг үзүүлэх зэргээр нийгмийн асуудлыг шийдэж байна.
Улаанбаатар хотоос орон нутагт шилжиж, бүсийн хөгжлийн бодлоготойгоо уялдан ажиллаж буй анхны яам, төрийн захиргааны төв байгууллага болж байна.
Түүчээ болсон ХХААХҮЯ-ны ажилтан, албан хаагчдадаа баярлалаа хэмээн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн албанаас мэдээллээ.