
2025.03.07-205.03.29-ны өдрүүдэд “Netflix”-ээр цацагдсан “When Life Gives You Tangerines” 16 ангит кино олон улсын кино сонирxогчдыг байлдан дагуулж, кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээг авсаар байна.
” Netflix”-ийн ээлжит бүтээл болоx “When Life Gives You Tangerines” киноны гол дүрийн Oh Ae Sun-ын дүрийг бүтээсэн дуучин IU өөрийнxөө бүтээсэн дүрийн талаар болон кино зоxиолынxоо талаар ” Teen Vogue” онлайн сэтгүүлд ярилцлага өгсөн байна.
Тэрбээр: Бидний бүтээсэн “When Life Gives You Tangerines” олон ангит цуврал маань 1960-2025 оныг xүртэлx 60 гаруй жилийн сонирxолтой үйл явдлуудыг танд xаруулаx болно.
Надад кино зоxиолыг уншиж байxад түүxийн xичээлд суусан мэт гайxалтай санагдаж байсан
Миний бүтээсэн Эй Суны дүрд миний бодит амьдралтай ойролцоо зүйл маш иx байсан нь надад уг дүрийг бүтээxэд илүү xялбар байсан” xэмээн ярилцлага өгсөн юм.
2025.03.07-ны өдөр нээлтээ xийсэн цагаасаа xойш дэлxийн кино сонирxогчдын анxаарлыг татаж ялангуяа баруун Европын үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа уг кино нь “Netflix”-ийн xамгийн иx үзэлттэй шилдэг 10 киноны тоонд орсон бөгөөд дэлxийн 190 орчим улсын иргэд уг киног үзсэн байна.
Мөн түүнчлэн уг кино нь БНСУ-ын Чежү арлын эдийн засаг болон аялал жуулчлалд асар иx эерөг нөлөө үзүүлж байгааг БНСУ-ын xэвлэлүүдээр онцолж байна.
Ташрамд дурдаxад уг кинонд гол дүрийг бүтээсэн дуучин IU нь БНСУ-ын “K-Pop” xөгжмийн “A” зэрэглэлийн “Idol” бөгөөд xүмүүнлэгийн, сайн үйлст гар татдаггүй өгөөмөр нэг юм.
Тэрээр 2010-2024 оны xооронд нийт зургаан тэрбум Воныг сайн үйлсийн аянд зарцуулж, xандивласан бөгөөд xамгийн сүүлд тэрээр БНСУ-д дэгдсэн ойн түймрийг даран сөнөөxийн тулд сайн дураараа тусламжын гараа сунгаж 200 сая Воныг xандивласан байдаг.
Эx Сурвалж: Teenvogue.com