
Мексикийн засгийн газраас хүүхдүүдийн дундах таргалалт, чихрийн шижинтэй тэмцэх үүднээс сургуулийн орчинд жанк фүүд буюу хэт боловсруулсан хүнс худалдаалахыг хориглох тухай хуулийн төсөл өнгөрсөн бямба гарагаас хэрэгжиж эхэлжээ.
Тус журмын дагуу сургуулиудад давс, чихэр, илчлэг болон өөх тос ихтэй хэт боловсруулсан бүтээгдэхүүнүүд тэр дундаа чихэрлэг жимсний амттай ундаа, чипс, төрөл бүрийн амттай самар зэрэг бүтээгдэхүүнүүдийг сургуулийн орчинд худалдаалахыг хориглоод байгаа ба сургуулиудад хүүхдүүдэд шим тэжээлтэй хүнс санал болгож, цэвэр усаар хангахыг үүрэг болгожээ.
Дээрх журмыг зөрчсөн сургуулийн удирдлагуудад 545 ам.доллараас 5450 ам.долларын торгууль ноогдуулах ба давтан зөрчил гаргасан тохиолдолд торгуулийг хоёр дахин нугалж төлүүлэх аж.
Латин Америкийн орнууд дундаас Мексикт сургуулийн насны хүүхдүүд хэт боловсруулсан бүтээгдэхүүний хамгийн өндөр хэрэглээтэй ба хүүхдүүд өдөрт хоол хүнсээр авах илчлэгийнхээ 40 хүртэлх хувийг хэт боловсруулсан бүтээгдэхүүнээс авдаг тухай НҮБ-ын Хүүхдийн сан онцолжээ.
НҮБ-ын мэдэгдсэнээр Мексик дэх сургуулийн насны хүүхдүүдийн дундах таргалалт ноцтой түвшинд хүрсэн ба нийт хүүхдүүдийнх нь 1/3 нь илүүдэл жинтэй эсвэл тарган гэсэн ангилалд багтаж байна.
Эx Сурвалж: CNN.COM