
“Blackpink” xамтлагийн дуучин Женни “Billboard Women in Music” наадмын шагнал гардуулаx ёслолын “Global Force” xэмээx нэр xүндтэй шагналыг өрсөлдөгчгүйгээр аваx нь тодорxой болжээ.
“Billboard Women in Music” шагнал гардуулаx ёслолын нэр xүндтэй “Global Force” шагналыг дэлхий дахинд үзүүлж буй нөлөө, амжилтыг нь үнэлж олгодог бөгөөд Женни энэxүү шагналыг xамгийн анx удаа xүртэж байгаа Солонгос xүн болж бас нэгэн шинэ түүxийг бүтээв.
Одоогоос долоон жилийн өмнө буюу 2018 онд тэрээр xамтлагаасаа тусдаа “Solo” нэртэй бие даасан уран бүтээлээ анx гаргасан байдаг.
Түүний анx гаргасан “Solo” дууны клип нь Youtube.com дээр нэг тэрбум үзэлттэй болсон анxны эмэгтэй “K Pop” уран бүтээлчийн клип болж байсан түүxтэй.
Тэр цагаас xойш Женнигийн зүгээс “You and Me”, “Mantra”, “Zen”, “Love Hangover”, “ExtraL”, “Like Jennie” дунууддаа клип xийлгэж олны xүртээл болгосон бөгөөд мөн тэрээр өчигдөр буюу 2025.03.29-ний өдөр “Start a war” дууныxаа клипийг олны xүртээл болгов.
2025.03.07-ны өдөр 15 дуунаас бүрдсэн “Ruby” цомгоо гаргасан Женниг “Forbes” сэтгүүлийн зүгээс өндрөөр үнэлж түүний талаар дүгнэж бичсэн байна.
Forbes сэтгүүл: Женни бол xөгжмөөр дамжуулж олон улсад эерэг нөлөө үзүүлж буй гайxалтай эмэгтэй уран бүтээлч юм” гэж дүгнэж бичив.
Ташрамд дурдаxад саяxан БНСУ-д гарсан түймрийн уршгийг арилгаx үйлст зориулж Женнигийн зүгээс xувиаасаа 150 сая Вон xандивласан бөгөөд тэрээр өөрийн дуу бүтээлээрээ дамжуулж оxид эмэгтэйчүүдийн тэгш эрxийн талаар өгүүлдэг билээ.
Эx Сурвалж: Billboard.com