
Өчигдөр /03.29/ шөнө чөлөөт бөхийн азийн аварга шалгаруулах тэмцээнийн тав дахь өдөр эрэгтэйчүүдийн таван жингийн барилдаанууд болж шилдгүүд тодорсон аж. Тэгвэл манай улсаас Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ Азийн АШТ-ээс анхны медалиа хүртлээ.
Тэрбээр 57 кг-ын хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы залуу бөх Рин Сакамотог 5:1-ээр буулгаж авав.
Мөн О.Сүлдхүү 79 кг-ийн жинд хүрэл медаль хүртлээ.
79 кг-д зодоглосон ОУХМ О.Сүлдхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны бөх, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт Арсалан Будажаповыг буулгаж авсан юм.
Барилдааны үндсэн цаг 4:4-өөр тэнцэж, манай бөх сүүлийн оноо авсан үзүүлэлтээр илүүрхлээ.Ингэснээр О.Сүлдхүү тивийн аваргаас хоёр дахь медалиа авч байна. Тэрбээр 2023 онд Казахстанд болсон Азийн АШТ-ээс мөн хүрэл медаль хүртсэн билээ.