Жүрж нь хор саармагжуулах болон үе мөчний өвчнийг эмчлэхэд тустай

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын адуучдын холбоо хамтран нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” нээлттэй тэмцээнийг Хүй 7 худагт яг одоо зохион байгуулж байна.
Тус тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 39 адуучин оролцож, уурга, ташуур шүүрэх, морьтой болон явган уургалж, эмнэг хангал булгиулах зэрэг төрлүүдэд шилдгүүдээ тодруулах гэж байна. Мөн уургын морь, сайхан наадамчин төрлөөр шилдгүүдийг шалгаруулж, алдаршуулна.
Түүнчлэн хүүхдийн марзай гийнгооны уралдаан, адуучны шүлэг, магтаалын улсын уралдааныг зохион байгуулах ба анх удаа бүсгүйчүүдийн дунд морьтой саад сүлжих тэмцээнийг зохион байгуулж буйгаараа онцлогтой байна.