
Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг, Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос сүйт бүсгүй Лорен Санчезтай ирэх зургаадугаар сарын сүүлээр Италийн Венец хотод 500 сая ам.долларын үнэтэй супер дарвуулт онгоцон дээрээ хуримлахаар төлөвлөжээ.
Ж. Безос болон Л. Санчезийн зүгээс ямар нэг тодорхой мэдээлэл өгөөгүй ч Венец хотод үйл ажиллагаа явуулдаг, тансаг зэрэглэлийн Belmond Hotel Cipriani, St. Regis Venis, Gritty Palace, Hotel Danieli, Grand Aman Hotel зэрэг таван зочид буудлын өрөөнүүдийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн захиалга дүүрсэн байдалтай байгаа аж. Түүнээс гадна 2014 онд алдарт жүжигчин Жорж Клуни болон Амал Аламуддин нарын Венец дэх хуримын үеэр үйлчилж байсан усны таксинуудын зургаадугаар сүүлийн долоо хоногийн захиалга мөн дүүрчээ.
Ж. Безос 2023 онд найз бүсгүй Лорен Санчезд 30 каратын алмаз бөгжөөр гэрлэх санал тавьсан ба Амальфийн эрэг дээр болсон сүй тавих уг ёслолд Билл Гейтс, Endeavor компанийн захирал Ари Эмануэль, Леонардо ДиКаприо, Тоби Макгуайр, Йорданын хатан Раниа Аль Абдулла, Крис Женнер зэрэг олны танил алдартнууд уригджээ.
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэгтэй хуримлахаасаа өмнө Л. Санчез тавдугаар сарын 31-нд Blue Origin компанийн сансрын хөлгөөр дуучин Кэти Перри, сэтгүүлч Гэйл Янг, иргэний эрхийн төлөө тэмцэгч Аманда Нгуэн, продюссер Кэриэнн Флинн, STEMBoard компанийг үүсгэн байгуулагч Аиша Боу нарын таван бүсгүйтэй сансрын дэд тойрог замд нислэг үйлдэх юм.