
Өнгөрсөн баасан гарагт Мьянмарын хоёр дахь том хот болох Мандалай хотын ойролцоо болсон 7.7 магнитудын газар хөдлөлтийн улмаас Мьянмар улсад 1000 гаруй хүн амь үрэгджээ.
АНУ-ын Геологийн судалгааны төв газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 10 мянгад хүрэх төлөвтэй байгааг онцолжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл хөрш Тайланд улсын нийслэл Бангкок хотод хүчтэй мэдрэгдэж, хэд хэдэн барилга байгууламж нурсан байна.
Газар хөдлөлтийн улмаас Бангкок хотод баригдаж байсан олон давхар барилга нурж, аврагчид тус барилгын нурангин доороос 100 гаруй хүнийг гаргахаар ажиллаж байна.
Газар хөдлөлтийн улмаас Бангкок хотод 10 хүн амь үрэгджээ.
Мьянмар нь Азийн хамгийн ядуу буурай орнуудын нэг юм. Үүнээс гадна цэргийн эргэлтээс болж 2021 оноос хойш тус улсад иргэний дайн газар аваад байгаа билээ.
Зохих хяналт шалгалт хангалтгүй байдаг учраас Мьянмарт баригдаж буй барилга байгууламжуудын дийлэнх нь байгалийн гамшигт тэсвэргүй байдаг аж.
Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд газар хөдлөлтийн улмаас харилцаа холбоо тасарч, зам гүүрүүд эвдэрсэнээс болж газар хөдлөлтөнд өртсөн бүс нутгууд руу хүрэх хүндрэлтэй байгаа гэжээ.
Эх сурвалж:www.theguardian.com/
https://www.facebook.com/reel/1306784877054020