The Guardian: МУ-ын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэсэнгүй

Чөлөөт бөхийн азийн аварга шалгаруулах тэмцээнээс өчигдрийн (2025.03.27) байдлаар манай тамирчид гурван хүрэл медаль хүртээд байсан. Тэгвэл өнөөдөр хоёр медаль авснаар нийт таван медаль хүртлээ. Тодруулбал;
Хэдхэн мөчийн өмнө Т.Энхжин 65 кг-д үзүүрлэн мөнгөн медалийн болзол хангасан.
Харин 72 кг-д хүч сорьсон З.Болортунгалаг хүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын олимпын мөнгө, хүрэл медальт, өсвөр, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий 5-р байрын шагналт Узбекистаны Светлана Окназароваг даралтаар цэвэр яллаа.
Ингэснээр З.Болортунгалаг тивийн АШТ-ээс тав дахь хүрэл медалиа хүртэж байна. Тэрбээр мөн 2021 оны Азийн АШТ-д түрүүлсэн билээ.