Ж.Золзаяа: Ц.Анадбазар цаг xожиx гэж есөн удаа шүүx xурлыг xойшлуулсан

Стефани Жоан Анжелина Жерманотта буюу Лэди Гага нь энэ өдөр мэндэлжээ. Өдгөө 39 нас хүрч буй дуучин бүсгүй маань тун чиг сонин содон стиллүүдийг гаргаж чаддаг нэгэн билээ. Тухайлбал, 2010 оны MTV Music Video Awards-т махан даашинз өмссөн зэрэг нь загварын тайзнуудаараа алдартай болсон.
- 2025 оны дүр төрх
Тэрээр 2008 онд “Алдар” цомгоо гаргаснаас хойш олон удаа Грэммийн шагнал хүртсэн юм. Түүнчлэн түүний гурван сингл тус бүр нь дөрвөн сая гаруй хувь онлайнаар зарагдсан түүхэн дэх анхны дуу бичлэгийн уран бүтээлч болжээ. Түүний хамгийн алдартай дуунууд нь ” “Judas,” “Bad Romance”, Shallow зэрэг юм.
Хувийн амьдралын тал дээр 2020 онд тэрээр Майкл Поланскитэй болзож эхэлсэн. Хосууд 2024 оны долдугаар сард сүй тавьсан аж.