
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын 2025 оны төсөвт тодотгол хийх тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхийг саналаар дэмжиж баталлаа. Тогтоолын төслийг НИТХ-ын дарга А.Баяр уншиж танилцуулав.
НИТХ-ын дарга А.Баяр:
-Нийслэлийн Ардчилсан намын бүлгээс тусгайлсан санал байхгүй. Дэгийн дагуу санал хураалгана. МАН-ын бүлгээс гаргасан саналын томъёоллыг бүхэлд нь хүлээн авч байна уу. Олонхын саналаар дэмжигдлээ. Тогтоолын төслийг уншиж танилцуулъя.
Нийслэлийн төсвийн нийт орлого 1.688.611.923.700 /их наяд төгрөг/ бол татварын орлого 1.080.723.164 /их наяд төгрөг/, татварын бус орлого 583.770.539.400 /тэрбум төгрөг/, орон нутгийн Хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 24.118.220.300 /тэрбум төгрөг/, нийслэлийн 2025 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдснаар баталсугай.
1.Нийслэлийн Засаг дарга-1.724.493.734.00 /их наяд төгрөг/
2.Харьяа газар агентлагийн төсөвт төвлөрүүлэх орлого-1.386.704.164 /их наяд төгрөг/
3.Харьяалах төсөвт байгууллагын өөрийн орлого-49.172.656.700 /тэрбум төгрөг/
4. Хүүгийн орлого-265.616.882.700 /тэрбум төгрөг/
5. Бусад орлого-23 тэрбум төгрөг
Нийслэлийн 2025 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 5.7 тэрбум төгрөгөөр баталлаа. Үүнд, НИТХ-д 65 тэрбум төгрөг, Засаг даргад 5 их наяд төгрөг, урсгалд зардалд 1.2 их наяд төгрөг, хөрөнгийн зардалд 4.4 их наяд төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд 1.7 их наяд төгрөг, Замын сангийн хөрөнгө оруулалтаар 156 тэрбум төгрөг, Үнэт цаасны хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд 1.9 их наяд төгрөг, Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаар 29 тэрбум төгрөг, 2024-2025 онд дамжин санхүүжих төслүүдэд 543 тэрбум төгрөгөөр тус тус баталлаа.