
В.Путин НҮБ-ын ивээл дор Украинд түр засаг томилж, сонгууль явуулах саналыг гаргажээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ болон өөр бусад улс орнуудын ивээл дор Украинд түр засаг томилж, сонгууль явуулах саналтай байгаагаа илэрхийлжээ. Тэрээр, “Зарчмын хувьд НҮБ, АНУ, Европын орнууд болон түнш улс орнуудын ивээл дор Украинд түр засаг томило асуудлыг хэлэлцэж болох юм.
Ингэснээр тус улсад ардчилсан сонгууль явуулж, Украин улс чадвартай, ард иргэдийн итгэлийг хүлээсэн засаг захиргаатай болбол ОХУ Украины шинэ удирдлагатай энхийн гэрээ хийх тухай хэлэлцэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, баталгаатай, хууль ёсны баримт бичгэн дээр гарын үсгээ зурах боломжтой юм” хэмээн өнгөрсөн пүрэв гарагт мэдэгджээ.
Түүний хэлснээр энэ нь ОХУ-Украины асуудлыг шийдвэрлэх хувилбаруудын зөвхөн нэг нь бөгөөд НҮБ-ын түүхэнд ийм төрлийн туршлага байгаа аж. ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Володимир Зеленскийг Украины хууль ёсны ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрдөггүйгээ удаа дараа мэдэгдэж байсан билээ.
2024 онд Украинд Ерөнхийлөгчийн сонгууль явагдах ёстой байсан ч тус улсын хуулинд дайны нөхцөл байдалтай үед сонгууль явуулахыг хориглосон байдаг аж.
Зеленский өөрөө Путинийг энэ албан тушаалд байгаа цагт гэрээ байгуудахгүй гэсэн зарилаг гаргаад байлуу яалаа