
Өчигдөр буюу гуравдугаар сарын 27-ны орой Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн хагас шигшээгийн цуврал “Хасын Хүлэгүүд” болон “Сэлэнгэ бодонс” багуудын хооронд өрнөлөө. Ингээд тус хоёр багийн тоглолт 97-87 онооны харьцаатай “Хасын Хүлэгүүд” цувралын харьцааг 2:1 болгон тэргүүлж эхэллээ. Тоглолтын дараа бид багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан эхний тоглолтондоо хожил байгуулсан “Хасын Хүлэгүүд” багийн ахлах дасгалжуулагч Э.Ариунболд болон багийн тамирчин, МУГТ Б.Билгүүнтэй ярилцлаа.
Э.Ариунболд: Манай туршлагатай тамирчин Б.Билгүүний хувьд бол мэргэжлийн хүн. Баг дотроо арай өөр. Энэ ч утгаараа бусад дүү нартаа үргэлж эерэгээр үлгэр дуурайлал үзүүлэн, сайнаар нөлөөлдөг.
-Тоглолтын өөрийгөө маш сайн бэлтгэж ирдэг. Өнгөрсөн тоглолтын хувьд хэлэхэд манайх дасгалжуулагчийн баг болон тамирчид бүгдээрээ контролоо алдсанаас болоод солилцооноос эхлээд жаахан алдаатай явсан. Тийм болохоор манай сайн тоглож байсан тамирчин хэн байсныг ч анзаарахгүй өнгөрөх, нэг тийм алдаа гарсан гэж харж байгаа. Тэр алдаагаа л аль болох засаж өнөөдрийн тоглолтонд ороод ирлээ гэж харж байна.

-Тэгээд манай тамирчдын тоглосон минутуудыг харах юм бол ерөнхийдөө жигд, тэгш хуваарилалттай явж байгаа. Түүний үр дүн манай багийн хамгаалалт сайн хэрэгжлээ л гэж харж байгаа. Импорт тамирчин Жордан эсрэг баг “Сэлэнгэ Боднос” багийн Демаркус Казинстай дандаа тулаад байхаар ядраад байх асуудал бий. Казин талбайд гарах үед ур чадвар өндөртэй, тоглолтыг өндөр тоглогч найруулж байгаа. Тийм ч учраас аль болох амралтыг хязгаарлахын тулд өндөр нуруутай А.Азбаяр болон Жордан гээд ээлжлүүлээд талбайд гаргаж, хамгаалахыг хичээсэн. Энэ комбинацаар бага ч гэсэн үр дүнгээ өглөө. Гэхдээ зарим үед залуу тоглогчдын алдаа гарч буй. Энэ хүрээнд амархан оноо алдах тийм зүйлүүд харагдлаа гэж бодож байна.


-Хамгаалалтын алдаа болон засах ёстой зүйл тэр л болчхоод байгаа. Бид нар яг тоглотын талбай дээр нэг нэг хүн авч байгаа тохиолдолд заримдаа хэт бөмбөг рүүгээ анхаараад өөрийнхөө хүнийг хаях асуудал гарч байна. Ингээд үүнээс шалтгаалан өнгөрсөн тоглолтод Тулга болон Сэргэлэнбаатар шидээд эхэлж байсан бол энэ тоглолтод бүүр СэргэлэнБаатар илүү цойлоод 19 оноо багтаа авирч том тус хүргэлээ. Иймээс бид тоглолтын арга барил, техник дээрээ маш сайн анхаарах ёстой гэж харж байна.


Б.Билгүүн: Демаркус Казинсыг Монголын сагсан бөмбөгийн лигийг хүндлээд ёсзүйтэй байгаасай л гэж хүсч байна
-Өнгөрсөн улиралд манай багийн ахлах дасгалжуулагч улирлын дундуур нутаг буцчихаад ирсэн. Яг тэр зарчмаараа хүндэтгэх шалтгааны улмаас нэг нутаг буцаад ирье гэсэн. Нутагтаа очоод буцаж ирэх, үгүй нь бас эргэлзээтэй байгаа. Гэхдээ одоохондоо арай ч нутаг буцаагүй, ярианы түвшинд явж байгаа.
Өнгөрсөн жил яг ийм үйлдэл гаргасан болохоор манай багийн хувьд нэг их тоохгүй байгаа. Тэгээд дасгалжуулагч солигдох болон тамирчин, импорт, тамирчид ч гэдэг юм уу хэн нэгэн нь солигдоход багийн үйл ажиллагаа ер нь доголдохгүй байх нь маш чухал гэж боддог.
Манай багийн хувьд сүүлийн 2 жил лиг дээр яг энэ үндсэн систем арга барилаар явж байгаа болохоор хэн байхаас үл хамаараад ер нь үндсэн зарчмаа бид нар алдахгүй байгаа.
Тэгээд яалт ч үгүй бараг гурав дугаар үеийн дунд үе гэхэд алдчихсан. Тэгээд яах вэ? Хоорондоо ярилцаад энэ асуудлыг эхний тоглолт ч гэж шийдье. Бид нар одоо юугаараа илүү юм? Монголд байгаа тамирчдаас хамгийн өндөр нуруутай баг байна. Хувь тамирчдын ур чадваруудаараа илүү байна ч гэдэг юм уу? Эсрэг баг бол яах вэ? Мэдээж Казинс байна. Тэгээд яах вэ?
Энэ нэг ийм асуудал байгаад байна л даа. Нөгөө аль нэгийг бодонс дээр шүүгч үйлчлээд байна. Эсвэл хүлгүүд дээр үйлчлээд байна гэж яриа гараад байгаа боловч миний бодлоо шүүгчдийн хувьд аль нэг баг дээр нь илүү үлээсэн юм байхгүй байх. Хамгийн гол нь ганц асуудал нь Казинс дээр болон бусад Монгол тамирчдын үлээлтүүд жоохон стандарт нь өөр өөр байгаад байна уу даа гэж миний хувьд бол анзаарч байгаа.
-Нэр хүндтэй, ур чадвар өндөртэй тамирчид Монголд ирсэнд нь маш их баяртай байгаа. Монголын сагсан бөмбөгийг илүү үнэ цэнтэй, өндөрт өргөж Ази болон дэлхийд гаргаж байгаад нь маш их баяртай байгаа. Харин хувь тамирчин нь Монголын сагсыг хүндлээд бусад тамирчдадаа ч гэсэн зүй ёсны харьцаасай гэж хүсэж байна.


-Нөгөө талдаа өрсөлдөөний талбар дээр гаргаж буй эмоци, биеэ авч яваа байдал спортын нэг хэсэг гэж бодоод манай шүүгч нар ч гэсэн зөвөөр олйгох хэрэгтэй болов уу.
Тамирчид шатаад л нэгнийгээ түлхэх, цохих асуудал гарахад ноцтой гэмтэл биш тохиолдолд энэ чинь спортын нэг хэсэг болохоор хоёр тамирчин хоорондоо талбай дээр нь жаахан зууралдаад салах зүйлүүд бий. Энэ чинь л өөрөө спортыг улам гоё халуун эрч хүчтэй болгох юм болов уу гэж миний хувьд харж байгаа. Тэгээд тэр болгон дээр ингээд алдаа өгөөд байхаар энэ чинь өөрөө тамирчид маань бас яг гоё тоглолтуудыг үзүүлэхгүй. Үзэж суугаа хөгжөөн дэмжигч, фанатуудыг ч гоё ингээд огшоогоод чадахгүй байгаа юм болов уу гэж би хувьдаа харж байна.
-Яг тоглолт дээр ирэхдээ өөрийнхөө түвшинд сайн бэлтгээд, илүү багийнхандаа зөвөөр манлайлах ч юмуу. Хувь хүний амбиц, эго гаргах бус багийн спорт учраас аль болох багаараа амжилт, ялалтын төлөө зорьж тэмүүлэх нь илүү чухал байдаг. Мэдээж систем чухал хэдий ч зарим үед хувь хүний ур чадвар, талент дээр суурилж байж илүү их сайн тоглолт багаараа үзүүлье л гэж зорьж ирдэг дээ.

