Дөрөвдүгээр сард зургаан настнуудын эрт илрүүлгийн үзлэг орон нутагт эхэлнэ

ЦЕГ: Төрийн ордонд Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь халдсан гэх дуудлага бүртгэгдсэн
Өчигдөр буюу /2025-03-27/-ны өдөр төрийн ордонд Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нар маргалдсаны улмаас зодолдсон үйл явдал болсон.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад ” Монгол Улсын төрийн ордонд боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан гэх мэдээллийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15.00 цагийн орчимд хүлээн авсан. Улмаар бүртгэлд оруулан, биед учирсан хохирлыг тогтоох бусад нотолбол зохих байдлыг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэх мэдээллийг өгч байна.