
Энэ өдөр /3.27/ мэндэлсэн оддыг түүвэрчлэн хүргэе. Тухайлбал энэ өдөр Англи гаралтай дуучин Жесси Жэй 37 нас хүрч байна.. Тэрээр Майли Сайруст дуу бичиж уран бүтээлийнхээ гараагаа эхлүүлж байсан аж.
Халле Бэйли буюу бяцхан лусын дагина 25 нас хүрч байна
YouTube- сувгийн од дуучин Халле Бэйли энэ өдөр 25 нас хүрч байна. Тэрээр дуулахаас гадна жүжиглэх авъяастай бөгөөд 2006 оноос дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглож байжээ. Тэрээр мөн “Бяцхан лусын дагина” бүрэн хэмжээний хөгжмийн зөгнөлт кинонд Ариэлийн дүрд тоглосон.
Мариа Кэйри энэ өдөр 56 нас хүрч байна
Поп уран бүтээлч Мариа Кэйри энэ өдөр 56 нас хүрч байна. Тэрээр “Vision of Love”, “Touch My Body”, “Shake It Off” зэрэг хит дуунуудаараа алдаршсан. Тэрээр 1990-ээд оны эхээр Colombia Records-ын шилдэг дуу бичлэгийн уран бүтээлч болсон бөгөөд 1995 онд Boyz II Men-тэй хамтран гаргасан “One Sweet Day” дуугаараа Billboard Hot 100 чартын дээгүүр 16 долоо хоногийг өнгөрөөж дээд амжилт тогтоосон. Мөн тэрээр таван октавын дууны хүрээгээрээ алдартай болсон бөгөөд “We Belong Together” хит сингл нь АНУ-ын чартын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн ноймер нэг дуу болсон.
BLACKPINK хамтлагийн Лиза энэ өдөр мэндэлжээ
Өмнөд Солонгосын охидын BLACKPINK хамтлагийн гишүүнээр алдаршсан Тайландын поп од, реппер Лиза энэ өдөр 27 нас хүрч байна. Тэрээр 2016 онд хамтлагийнхаа анхны цомог болох “Square One” цомгоо гаргах үеэрээ дэбютээ хийсэн. Тэрээр 2025 оны хоёрдугаар сард “Alter Ego” нэртэй анхны бие даасан цомгоо гаргасан.