
Йордан Улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлсэн. Энэ сарын 25-26-ны өдрүүдэд сонгомол бөхийн барилдаан явагдаж, медалийн эзэд тодорсон билээ.
Тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж ажиллаж буй.
Туслах дасгалжуулагчаар Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, туслах дасгалжуулагчаар Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нар баг тамирчдаа удирдаж оролцож байгаа.
Эхний өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 55 кг-д Б.Отгонтуяа, 59 кг-д Т.Алтжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Э.Даваанасан нар барилдаж байна. Тэгвэл 50 кг-ийн жинд Б.Мөнхнар эхний тойрогт Хятадын бөхөд ялагдаж, 55 кг-ийн жинд барилдаж буй ОУХМ Б.Отгонтуяа БНСУ-ын тамирчныг 10:0 оноогоор цэвэр ялж, эхний хожлоо авлаа.
1 муу бөх Иорданыг гээч энэ одоо ялалт уу 😂