
Гуравдугаар сарын 28-нaaс 04-р сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцуулъя
Энэ сарын 28-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Харин 28-нд нутгийн зарим газраар, 29, 30-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -10…-15 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -7…-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна. 30-наас ихэнх нутгаар дулаарна.