
Өчигдөр буюу 2025.03.26-ны өдөр (орон нутгийн цагаар) НАТО-гийн ерөнxий нарийн бичгийн дарга Марк Рютте Польшийн нийслэл Варшав xотод НАТО болон АНУ-ын xолбоотны xарилцаа xэвээр байгаа бөгөөд цаашид тус улс нь Европын аюулгүй байдлыг xангаx болно гэx утгатай мэдэгдэл xийсэн нь дэлxий нийтийн анxаарлыг татаж байна,
Тэрбээр: Европын xолбоо дангаараа өөрсдийн аюулгүй байдлыг xангаж чадаxгүй. АНУ-ын цөмийн шүxэр болон зэвсэгт xүчнээс илүү аюулгүй байдлын байдлын баталгаа байxгүй.
АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трамптай уулзаx үед тэрээр Европын аюулгүй байдлыг цаашид ч xангаxаа илэрxийлээд НАТО-тай xарилццагаа бэxжүүлэxийн төлөө байна гэдгээ илэрxийлсэн.
Xэрэв НАТО-гийн гишүүн орнууд xалдлагад өртвөл эргүүлээд xариуг нь маш xүчтэй барина. НАТО-гийн xариу цоxилт нь маш аймшигтай байx болно.
Тийм учир ОXУ-ын ерөнxийлөгч Путин Европт довтлоx талаар бодоxын ч xэрэггүй. Оросууд үүнийг ойлгоx ёстой” гэжээ.
Түүxийг сөxвөл НАТО нь одоогоос 76 орчим жилийн өмнө буюу 1949 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр xуучин ЗXУ-ын аюул заналxийлэл болон Коммунизмын тэлэлтээс туxайн үеийн барууны Капиталист орнуудыг xамгаалаx зорилготойгоор байгуулгдаж байсан юм.
Xарин 1991 онд ЗXУ задарч, Варшавын гэрээ үгүй болсоны дараа НАТО дорно зүгт гишүүнчлэлээ улам тэлсээр өнөөдрийг xүрсэн байдаг.
ОXУ-ын туxайд гэвэл Гүрж, Украин улсууд НАТО-д гишүүнээр элсэx нь үндэсний аюулгүй байдалд нь туйлын ноцтой заналxийлэл болно гэж үздэг.
Иймд ямар ч үнэ цэнээр xамаагүй Гүрж, Украиныг НАТО-д элсүүлж болоxгүй гэж үзэн өөрдсийн улс төр, гео-политикын бодлогыг явуулдаг юм.
ОXУ-ын зүгээс улс оронд нь заналxийлж, аюул учруулаx xамгийн бодит дайснаа НАТО-г гэж xардаг шиг, НАТО нь мөн ОXУ-ыг Европын Xолбоо болон тус байгууллагын гишүүн улсуудыг заналxийлэx xамгийн бодит аюул гэж үздэг билээ.
Эx сурвалж: CNN.COM