
Реппер Кендрик Ламарын зургаа дахь цомог 2025 он гарснаас хойш АНУ-д нэг сая гаруй хувь борлуулагдсан анхны реп цомог боллоо
Түүний GNX цомгийн сонсолт хандалтын тоо 96 хоногт 2 тэрбум болсноор реппер Трэвис Скоттын 2023 онд гаргасан Utopia цомгийн амжилтыг эвдсэн байна. Трэвис Скоттын Utopia цомог нь 114 хоногт 2 тэрбум сонсолт хүрсэн бол энэхүү амжилтыг Кендрик Ламар 19 хоногийн өмнө эвдэж чаджээ. Кендрик Ламар Not like Us дуугаараа 67 дахь удаагийн Грэммийн наадмаас таван шагналыг хүртсэн.
Тэрээр Super Bowl 2025 тэмцээний тайзнаа гал гарсан үзүүлбэр үзүүлэн, үзэгчдийг байлдан дагуулсан. Уг үзүүлбэрийг 133.5 сая хүн үзсэн бөгөөд Super Bowl Halftime шоуны түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй шоу болсон хэмээн Billboard-оос мэдээлжээ.
Мөн реппер Кендрик Ламар болон Сизза(SZA) нар хойд Америк, Их Британи улсыг тойрсон Grand National нэртэй хамтарсан аялан тоглолтоо хийх тухай мэдэгдсэн юм. Тус тоглолтыг энэ зун 13 цэнгэлдэх хүрээлэнд тоглохоор хуваарь гаргасан байна.
Кендрик Ламарын хувийн амьдралаас товчхон дурдвал энэ жил 38 нас хүрэх бөгөөд тэрээр ахлах сургуульд байх үеэсээ Whitney Alford хэмээх эмэгтэйтэй болзож эхэлсэн аж. Улмаар 2015 оны 4 сард сүй тавьж байсан юм. Кендрик Ламарын хувьд 2 хүүхэдтэй бөгөөд анхны хүүхэд 2019 онд мэндэлж байсан бол хоёр дахь хүүхэд нь 2022 онд төржээ.
