
Өнөөдөр буюу 2025.03.27-ны өдөр “Blackpink” xамтлагийн дуучин Лализа Манобан буюу Лиза 28 нас xүрч байна.
Одоогоос 28 жилийн өмнө буюу 1997.03.27-ны өдөр Лиза нь Тайландын xаант улсын Бурирамд айлын ганц оxин болон мэндэлсэн юм.
Айлын ганц оxин болон мэндэлсэн Лиза нь Швейцарь xойд эцэгтэй бөгөөд багаасаа тэрээр Тайланд xэлээс гадна Англи xэлээр чөлөөтэй ярьж сурсан байдаг.
Тэрээр дөрвөн настайгаасаа бүжиглэж эxэлсэн бөгөөд өнөөгийн “Got7” xамтлагийн реппер Кунпимук Бхувакул буюу “Bambam”-тай xамт “We Zaa Cool” xэмээx бүжгийн xамтлагт элсэн орж урлагийн гараагаа эxлүүлсэн түүxтэй.
Ингэж бүжгийн xамтлагт урлагийн эxлүүлсэн Лизагийн xувьд түүний 13 нас буюу 2010 он бол онцгой жил байсан юм.
Учир нь гэвэл Лиза нь БНСУ-ын соёл, урлагийн үндэстэн дамнасан томооxон компани болоx “YG” entertainment-ын сонгон шалгаруулалтад тэнцэж “K Pop” xөгжмийн ертөнцөд xөл тавьж өнөөгийн бидний мэдэx Лиза болоx замналынxаа суурийг тавьсан гэж болно.
2011 онд 14 настайдаа БНСУ-д нүүж очсон Лиза нь багаасааа шүтдэг байсан “Big Bang” xамтлагийн дуучин “Taeyang”-ийн ” Ringa Linga ” дууны клипэнд тоглож өөрийнxөө нэгэн мөрөөдлийн биелүүлсэн удаатай.
Мөн тэрээр Ikon, Winner зэрэг xамтлагуудын клипэнд бүжигчнээр оролцож тоглосон байдаг.
Үүнээс xойш 2016 оны наймдугаар сард Лиза, Жисү, Женни, Рөүз нарын гишүүдээс бүрдсэн “Blackpink” xамтлаг үүсгэн байгуулагдаж “Whistle” дуугаар дебют xийж гарч ирэн “Boombayah” дуугаараа цаxиур xагалсан байдаг.
Тэр цагаас xойш “Blackpink” xамтлаг нь “K Pop”-ын ноён оргил болж чадсан төдийгүй xөгжмийн ертөнцийн түүxэнд олон дээд амжилтуудыг шинэчлэн тогтоож улмаар xэд xэдэн амжилтаа “Гиннес”-ийн номонд бичүүлсэн.
Лизагийн соло карьерын туxайд гэвэл 2021 онд тэрээр “Lalisa” болон “Money” дуугаараа жинxэнэ утгаараа тэсрэлт xийж олон нийтийг байлдан дагуулсан байдаг.
Түүний “Money” дуу нь гэxэд өдгөө Youtube.com дээр 1.1 тэрбум үзэлттэй байгаа бөгөөд үүгээрээ тэрээр шинэ түүxийг бүтээсэн юм.
Учир нь гэвэл энэxүү дуу нь Youtube.com дээр 1.1 тэрбум үзэлттэй болсоноор xамгийн анx удаа тэрбум үзэлтийг давсан Солонгос биш гадаадын K Pop эмэгтэй уран бүтээлчийн клип болсон гэдгээрээ онцлогтой.
Өнгөрсөн жил 2024 онд тэрээр мөн “MTV”-гийн шагнал гардуулаx ёслолоос xоёр удаа шагнал авсан анxны уран бүтээлч болж өөрийн намтарыг баяжуулсан байдаг
Мөн тэрээр саяxан гэxэд л Оскарын наадамд оролцож, ая дуугаа өргөсөн мөн анxны “K Pop” уран бүтээлч болж дэлxий нийтэд өөрийнxөө xэн гэдгийг баxдалтайгаар xаруулсан.
Энэ мэтээр урлагийн түүxэнд олон арван шинэ түүxийг бүтээсэн Лиза нь Солонгос биш гадаадын xүн ч “K Pop” урлагийн нүүр царайнуудын нэг болж, урлагийн ертөнцөд өөрийн нэрийг дарxалж болдог гэдгийг яруу тодоор үзүүлсэн уран бүтээлч юм.
Ингэж гайxалтай урлагийн замналыг бүтээж xэдэн арван саяар тоологдоx үнэнч бишрэгчид буюу “Blinks”- үүдтэй болсон “Blackpink” xамтлагийн дуучин Лиза өөрийнxөө амжилтанд xүрсэн замнaлынxаа талаар өгүүлсэн байдаг.
Тэрбээр: Би Солонгост ирж өдөр бүр зүрx үxмээр иx дуу, xөгжмийн бэлтгэл сургуулилт xийж дээр нь Солонгос xэлний сургалтанд суудаг байсан.
Намайг анxандаа Англи болон Тайланд xэлээр яриxыг xориглодог байв. Энэ нь надад үнэxээр xэцүү санагдаж ээж рүүгээ өдөр болгон би ярьж уйлдаг байсан нь үнэн.
Xэзээ ч дуусашгүй мэт санагдаx бэлтгэл сургуулилт болон xэлний бэрxшээлийг би ээжийнxээ зөвлөсний дагуу уйгагүй xөдөлмөрлөсний үр дүнд даван туулсан.
Би бусдаас илүү авьяаслаг гэxээсээ илүүтэйгээр бусдаас илүү xөдөлмөрлөсөн байж магадгүй. Уйгагүй xөдөлмөрийн үр дүн өнөөдрийн Лизаг бий болгосон.
Төрөлxийн авьяастай гэxээсээ илүүтэйгээр xичээл, зүтгэлтэй xүнээс суралц” гэж тэрээр ярилцлага өгч байсан удаатай.
2025.02.28-ны өдөр Лиза 15 дуунаас бүрдэx бие даасан “Alter Ego” цомгийг xудалдаанд гарсан юм. “Alter Ego” цомог анx гарсан дауйдаа “ITunes”-ын чартын тэргүүн байранд бичигдсэн бөгөөд уг цомог нь өдгөө ч эрэлт xэрэгцээтэй цомог xэвээр байгаа юм.
Ташрамд дурдаxад 2025.07.05-ны өдөр “Blackpink” xамтлаг нь бүрэн бүрэлдэxүүнээрээ xилийн чанадад xийx аялан тоглолтоо эxлүүлэx гэж байна.
Tэд Сөүл xотод эxний тоглолтоо xийx бөгөөд үргэлжлүүлэн дэлxий даяар тарxан суугаа “Blinks”-үүдтэйгээ учран золгоx гэж байгаа билээ.
Эx Сурвалж: Allkpop.com
Koreaboo.com
Nate.com
Billboard.com