Ө.Шижир: Төрийн байгууллагууд өөрсдийгөө шалгаад, 100 хувь гэж дүгнэж болохгүй

М.Уолц үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл задруулсан явдалдаа хариуцлагаа хүлээнэ гэжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Уолц АНУ-ын засаг захиргааны дээд албан тушаалтнуудын групп чатанд санамсаргүй байдлаар The Atlantic сэтгүүлд ажилладаг сэтгүүлч Жеффри Голдбергийг нэмж, АНУ-ын Йемений хуситуудад цохилт үзүүлэх тухай нууцын өндөр зэрэглэлтэй мэдээллийг задруулсан явдалдаа хариуцлага хүлээхээ Конгрессын сонсголын үеэр мэдэгджээ.
The Atlantic сэтгүүлийн сэтгүүлч Жеффри Голдбергийн мэдээлсэнээр энэ сарын 13-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Уолц түүнийг АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс, Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Тагнуулын Ерөнхий газрын дарга Тулси Габбард зэрэг АНУ-ын төрийн дээд албан тушаалтнууд багтсан Signal мессенжер аппликейшн дахь групп чатанд нэмжээ. Тус групп чатанд дээр тэдгээр албан тушаалтнууд нь Йемен дэх хуситуудад үзүүлэх цохилтуудын талаар бичилцэж байсан ба сэтгүүлч Жеффри Голдберг тус чатанд байгааг тэдгээр албан тушаалтнуудын хэн нь ч мэдээгүй аж. Уг явдлыг АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан ноцтой зөрчил хэмээн Америкийн ардчилсан намынхан төдийгүй Бүгд найрамдах намын зарим гишүүд үзэж, дээрх албан тушаалтнуудыг Конгрессын сонсголд оруулсан байна.
Майкл Уолц сэтгүүлчийг групп чатанд нэмсэнээ хүлээн зөвшөөрсөн ч уг алдааг хэрхэн гаргаснаа тайлбарлаж чадахгүй гэдгээ мэдэгджээ. Тэрээр Жеффри Голдбергийг таньдаггүй, өмнө нь хэзээ ч түүнтэй утсаар ярьж, мессеж бичилцэж байгаагүй гэдгээ онцолсон байна. АНУ-ын Сенат дахь тагнуулын зөвлөлийн орлогч дарга Марк Уорнер болсон явдлыг нууцын зэрэглэлтэй мэдээлэлд хайнга, анхааралгүй, мэдлэг чадваргүй хандсан явдлын жишээ боллоо хэмээн онцолсон бол Сенат дахь цөөнхийн тэргүүн Чак Шумер уг явдлыг зэвсэгт хүчний тагнуулын түүхэн дэх хамгийн ноцтой зөрчил хэмээн тодорхойлжээ. Сэтгүүлч Жеффри Голдберг Майкл Уолц үндэсний аюулгүй байдалтай холбоотой цэргийн ажиллагааг Signal аппликэйшн ашиглан хэлэлцсэн нь АНУ-ын Тагнуулын тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөн явдал хэмээн Signal аппликэйшнээр нууцын зэрэглэлтэй мэдээлэл хуваалцахыг АНУ-ын засгийн газраас зөвшөөрдөггүй гэдгийг онцолжээ.