
Өрөг нэвтрүүлгийн ээлжит дугаарт УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцлоо. Түүнтэй Ураны төслийг яагаад хүчтэй эсэргүүцэж байгаа болоод олон жил эсэргүүцсэн Оюутолгойн гэрээг яагаад ярихаа больсон талаар ярилцлаа.
-Бидэнд цаг гаргасанд баярлалаа. Сайхан хаваржиж байна уу?
-Сайхан, та сайхан хаваржиж байна уу?
-Сайхан. Та Х.Баттулга гишүүнийг дагаж хөдөөгүүр нэлээн явж байгаад ирэх шиг боллоо. Ингээд Х.Баттулга гишүүний “хүн” болчхож байгаа хэрэг үү?
-Би 20 жил Монголын ард түмний “хүн” байсан. Энэ хооронд би ямар нэгэн бүлэглэлд огт хамрагдаагүй. Ганцхан ард түмэнд үнэнч байсан. Тиймээс би Монголын ард иргэдийн эрх ашигт нийцсэн зүйл ярьж байгаа хүн бүртэй хамтарч ажилладаг. Аль нам, ямар үзэл бодол байх нь хамаагүй. Монголын баялагийг Монголын ард түмэнд хүртээлтэй болгохын тулд ард иргэдтэйгээ хамт байна.
-Та саяхан Гашуунсухайт, Ганцмод боомт дээр ажиллаад ирсэн. Ирээд Бортээгийн орд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хамааралгүй юм байна гэсэн мэдээллийг яриад эхэллээ. УИХ-ын даргатай ямар тохироо хийж түүнийг өмөөрөх болов?
-Бортээгийн 35 га газрыг ЭТТ ХХК эзэмшдэг. Гэтэл “Адменирал” компанид аймгийн засаг дарга нь тухайн газрыг олгосон байсан. Би “Үүнийг болиулаач ээ, ЭТТ ХХК-ийн өмчид оруулаач ээ” гэж ярьсан. Эхнэрийг маань нүүрс ухах, хөрс хуулах ажилд оролцсон гэж “шуугиад” байсан. АТГ-аас надад огт хамааралгүй гэдгийг мэдэгдсэн. Үүнтэй адил ажлын дэд хэсэг нь “Адменирал” компани Д.Амарбаясгалантай холбоогүй гэж мэдэгдсэн учир би чимээгүй болсон. Д.Амарбаясгаланг “Адменирал” ХХК-тай холбоотойг нотлох баримт, бичиг цаас байхгүй, бид хов хөөцөлдөх биш Бортээгийн газрыг ЭТТ ХХК-д дахин эзэмшүүлэх дээр л анхаарах ёстой.
-Орано Майнингийн төсөл эхэлсэн. Гэхдээ та одоо ч Ураны төслийг эсэргүүцсээр байна. Шар нунтаг дахь цацраг идэвхит бодисын хоруу чанар нь маш бага юм билээ шүү дээ. Яагаад Ураныг эсэргүүцдээд байдаг юм бэ?
-Ураны асуудал дээр мөнгө аваад Монголын ард түмний тархийг угааж байгаа луйварчид одоо ч телевизээр гарч байгаа. “Долооход зүгээр шүү дээ. Атомын бөмбөгийн айдсаасаа салаач” гээд л. Уран хортой, аюултай. Энэ бол цацраг идэвхит бодис. Үүнийг гаргаж авахын тулд 240 мянган тонн хүхрийн хүчлийг газар луу шахна. Үүнийг би аккумляторын шингэн шиг гэж ойлгож байгаа. Би Ураны мэргэжилтэн биш. Танилцуулган дээр нь байсан тоог л ярьж байна. Монголд Ураны 13 лиценз байгаа. Хэрэв эдгээр нь бүгд идэвхжвэл монголын цагаан идээ, махыг хэн ч авахгүй. Энэ нь тухайн орон нутгийн иргэдийн амьжиргааг зогсооно. Үүнийгээ шийдсэн үү гэж би асуусан.Мөн энэ нь Монгол улсын Үндсэн хуульд заасан “иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэсэн заалтыг зөрчиж, жилдээ 750 тонн цацраг идэвхт хорт хаягдлыг ялгаруулж байгаа. Хүхрийн хүчил хоргүй гэж яриад байгаа төлбөртэй эрдэмтдийн яриаг бус хөндлөнгийн, бие даасан, олон улсын шинжээчдийн дүгнэлтийг яаралтай гаргах хэрэгтэй. Би ураныг эсэргүүцээгүй. Нүүр тулж суугаад эдгээр асуудлыг ярилцмаар байна.
-Оюутолгойн гэрээний талаар үргэлж эсэргүүцдэг байсан хүн одоо яагаад дуугарахаа болив? Худалдагдсан уу?
-Оюутолгойн тухай ярьсаар л байгаа. Гэвч олон нийтэд хүргэж чадахгүй байна. Би УИХ-ын индэр дээрээс Оюутолгой дампуурсан гэж мэдэгдэл хийсэн. Учир нь Оюутолгой санхүүгийн хувьд ашиг ихтэй ч Монголын ард түмэнд ямар ч ашиггүй байна. 600 гаруй тэрбум долларын баялгаа өгөөд хариуд нь өртэй болно гэдэг бол энэ дэлхийн хамгийн тэнэг засгийн газартайн баталгаа. Оюутолгой 17,6 тэрбум долларын өртэй. Цаашдаа ч энэ өр нэмэгдэнэ. Энэ бол луйвар. Намайг яагаад энэ компани шүүхэд өгдөггүй юм учир нь би үнэн ярьж байгаа юм. Оюутолгой компани өөрөө 1,3 тэрбум долларын үнэлгээтэй ч 14 дахин их өртэй. Тиймээс Оюутолгой дампуурсан.
-Хоёр сарын өмнө Давосын эдийн засгийн форумын үеэр Рио Тинто компани татварын маргаанаа хаая гээд маргаад байгаа дүнтэйгээ дүйцэхүйц мөнөг санал болгосон. Энэ асуудал юу болсон бэ?
-Таван улсын шүүх дээр “Монголын тал хохирсон байна. Рио Тинто Монголчуудыг луйвардчихсан байна” гэдэг хэрэг үүсээд шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа.Гэтэл 2001оны 1-р сард “Монголын засгийн газар бид ямар ч гомдолгүй. Монголын ард түмэн хохироогүй” гэдэг бичиг явуулсан. Тэр үед би аргагүй эрхэнд талбай дээр гарсан. Тонн тонноор Рио Тинтогийн угаадсыг долоодог, тархи угаагч нарын доромжлолыг тонн тонноор нь амсах гэж л талбай дээр гарч байгаа юм. Рио Тинтог ярьж 20 жил балбуулж байна. Энэ хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, өөрчилсөн Ганбаатар хожихгүй, Монголын 900 мянган өрх бүгдээрээ ажилтай, орлоготой болох юм.
Рио Тинто 15 банканд Монголын газар нутгийг барьцаалсан байгаа. Тэгэхээр хэдэн төгрөгийн татварын маргаанаас болж бид амаа үдүүлэх биш гэрээг цуцалж, шинэчлэн байгуулах ёстой. 2039 оноос хойш Рио Тинто Монголыг хаяад явна.
sayahn l atomiin stants bariya geed ih hyrliin tanhimd yariad l zogsoj bsn da odoo duree hyvirgaj
ichguurgui yarih yum,yavtsyy erh ashgiinhaa tuluu haashaa ch yrvadag,turiin hool uchnuun jil idlee yu ch hiisengui de,odoo zugeer l zailj boldggui yum bh d
Aц чинь. Муу гудамжны шаар. Оросын шавхруу идээд таргалахыг чинь харах юм сан. Ямар ч боловсролгүй үхэр