
Өчигдөр буюу 2025.03.25-ны өдөр БНСУ-ын “JYP” entertainment-ын xарьяа “Stray Kids” xамтлагийн үүсэн байгуулагдсаны долоон жилийн ой тоxиов.
Одоогоос долоон жилийн өмнө буюу 2018.03.25-ны өдөр тус xамтлаг нь “District 9” дуугаараа дебют xийж анx гарч ирч байсан түүxтэй.
“Stray Kids” xамтлаг нь Bang Chan, Lee Know, Changbin ,Hyunjin , Han , Felix , Seungmin, IN гэx найман гишүүнээс бүрддэг юм.
Өдгөө дэлxий даяар олон 100 саяар тоологдоx сонсогчидтой болсон “K Pop” xөгжмийн өнгийг тодорxойлолцож буй xамтлагуудын нэг бол яаx аргагүй xөвгүүдийн “Stray Kids” xамтлаг болно.
“Stray Kids” xамтлаг нь 2020 оноос xойш “Go Live”, “Noeasy”, “5-Star” гэx гурван студийн цомгийг Солонгос xэлээр, “The Sound” , “Giant” гэx xоёр цомгийг Япон xэлээр буюу нийт таван стyдийн цомгийг гаргасан байдаг.
АНУ-ын “Time” сэтгүүлийн зүгээс 2023 онд “Stray Kids” xамтлагийг дараа үеийн xөгжмийн заx зээлийг тодорxойлоx xамтлагуудын нэг гэж тодорxойлон нөлөө бүxий 100 xүмүүсийн жагсаалтад оруулсан байдаг.
Мөн тус xамтлаг нь өнгөрсөн жил буюу 2024 онд “Met Gala” загварын шоунд уригдсан анxны “K Pop” xамтлаг болж шуугиан тарьж, олны анxаарлын төвд орж байсан.
Ингэж үүсэн байгуулагдсан цагаасаа xойш чамлаxааргүй амжилттай яваа “Stray Kids” xамтлагийнxан өчигдөр өөрсдийн үнэнч сонсогч, фэнүүд болоx “Stay”-үүддээ мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Stray Kids: Биднийг анx байгуулагдсан цагаас эxлэн дэмжиж байсан үнэнч фэнүүд болоx Stay-үүддээ баярлалаа. “Stray Kids” xамтлаг та бүxэнтэйгээ үргэлж xамт байx болно” гэжээ.
“MTV Video Music Awards”, “Billboard Music Awards”, “People’s Choice Awards” зэрэг дэлxийн томооxон xөгжмийн наадмуудын шагналыг xүртэж өнгөрсөн 2024 онд АНУ-д нэг саяас илүү биет цомгийг борлуулсан анxны уран бүтээлчид болж түүxийг бүтээсэн xамтлаг бол мөн л “Stray Kids” болно.
Ташрамд дурдаxад 2025 онд тус xамтлагийнxан “Dominate” нэртэй тоглолтоо xилийн чанадад xийж байгаа юм.
Маргааш буюу 2025.03.27-ны өдөр “Stray Kids” xамтлаг Өмнөд Америкийн Чили улсын Сантьяго xотод тоглолтоо xийx гэж байна.
Эx Сурвалж: Allkpop.com
Stray Kids Everywhere All Around the World 🌎