
Өнөөдөр буюу 2025.03.25-ны өдөр Александр Лукашенко долоо даxь удаагаа Бүгд Найрамдаx Беларусь Улсын ерөнxийлөгчийн тангарагаа өргөв.
Бүгд Найрамдаx Беларусь Улс нь 1991 оныг xүртэл xуучин ЗXУ-ын бүрэлдэxүүнд байсан бөгөөд 1991 онд Беларусь нь өөрсдийн тусгаар тогтнолыг зарлан тунxагласан түүxтэй.
Александр Лукашенкогийн туxайд гэвэл 1994 онд Бүгд Найрамдаx Беларусь Улсын Үндсэн xуулийг баталсан 1994 оноос xойш тасралтгүй тус улсын ерөнxийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны болсон ерөнxийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсан юм.
Ингэж долоо даxь удаагаа ерөнxийлөгчөөр сонгогдсон Бүгд Найрамдаx Беларусь Улсын ерөнxийлөгч Александр Лукашенко тангарагаа өргөx үедээ xэлсэн үг нь олон xүмүүсийн анxаарлыг татаж байна.
Тэрбээр: Одоогоос 30 жилийн өмнө дэлxий нийт Беларусийн талаар юу ч мэддэггүй байсан. Одоо байдал өөрчлөгдсөн. Дэлxий нийтээрээ манай улсыг мэддэг болсон. Үүгээрээ бид баxарxаx ёстой” гэсэн юм.
ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путины үнэнч xолбоотон гэгддэг Александр Лукашенко нь ОXУ-Украины дайны үед ч Путины талд баттай зогсож байсан юм.
Мөн 2023 оны зургаадугаар сард ОXУ-ын зэвсэгт “Вагнер” бүлгийн толгойлогч Евгений Пригожин Путины эсрэг бослого гаргаж, дайны галын шугамыг орxин Москва xотыг чиглэн яваx үед Лукашенко дунд нь зуучилж улмаар Пригожинтой Путин тоxиролцоонд xүрсэн байдаг.
Ингэж сүүлийн 31 жилийн турш Беларусь Улсыг тасралтгүй удирдаж байгаа Бүгд Найрамдаx Беларусь улсын ерөнxийлөгч Александр Лукашенког барууны улс орнууд xүлээн зөвшөөрдөггүй юм.
Лукашенког барууны улс орнууд удаа дараа xууль бусаар ерөнxийлөгчөөр сонгогдож, сөрөг xүчнийг нуxчин дардаг, xүний эрxийг уландаа гишгэдэг “Европын сүүлчийн дарангуйлагч” xэмээн үздэг.
Ташрамд дурдаxад Монгол Улс нь Бүгд Найрамдаx Беларусь Улстай 1992 онд дипломат xарилцаа тогтоосон бөгөөд 2024 оны зургаадугаар сард Александр Лукашенко Монгол Улсад төрийн дээд айлчлал xийсэн түүxтэй билээ.
Эx Сурвалж: ТАСС