
Сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Йордан улсын нийслэл Амман хотод өнөөдөр эхэллээ.
Энэ удаагийн тэмцээнд Азийн 38 орны 370 гаруй тамирчид оролцоно. Харин Монгол улсаас чөлөөт бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцох бол сонгомол бөхийн төрөлд дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлага дор гурван тамирчин зодоглоно.
Энэ удаагийн багийн дасгалжуулагч нарын бүрэлдэхүүний тухайд шинэчлэгдсэн бүрэлдэхүүн ажиллаж буй.
Эрэгтэй тамирчдыг танилцуулъя:
- 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ
- 61 кг-д Т.Түвшинтулга
- 65 кг-д Ц.Цогбадрах
- 70 кг-д Т.Тулга,
- 74 кг-д Б.Батбаяр
- 79 кг-д О.Сүлдхүү
- 86 кг-д Н.Батбилгүүн
- 92 кг-д Б.Бат-Эрдэнэ
- 97 кг-д Г.Ганхуяг
- 125 кг-д М.Лхагвагэрэл
Эмэгтэй тамирчдыг танилцуулъя:
- 50 кг-д Б.Мөнхнар
- 53 кг-д Ч.Отгонтуяа
- 55 кг-д Б.Отгонтуяа
- 57 кг-д Х.Болортуяа
- 59 кг-д Т.Алтжин
- 62 кг-д С.Цэрэнчимэд
- 65 кг-д Т.Энхжин
- 68 кг-д Э.Дэлгэрмаа
- 72 кг-д З.Болортунгалаг
- 76 кг-д Э.Даваанасан
Ази тивийн АШТ энэ сарын 25-наас 31-ний өдрүүдэд Иордан улсын Амман хотод болно
Амжилт хүсье залуусаа