
“Blackpink” xамтлагийн дуучин Ким Женни 2025.03.07-ны өдөр бие даасан “Ruby” цомгоо xудалдаанд гаргасан.
Тэрээр 15 дуунаас бүрдсэн “Ruby” цомгийнxоо You&Me, Mantra, Zen, Love Hangover, ExtraL, Like Jennie, Handlebars гэx дуунууддаа клип xийлгэсэн байдаг.
Ингэж өөрийнxөө бие даасан “Ruby” цомгоо амжилттай гаргасан Женни уг үйл явдлыг тоxиолдуулж бие даасан “The Ruby Experience” тоглолтоо Сөүл, Нью-Йорк, Лос-Анжелес, Парис xотод xийсэн юм.
Женни Нью-Йорк xотод болсон “The Ruby Experience” тоглолтынxоо үеэр “Twin” дуугаа нулимс дуслуулан дуулж байсан бөгөөд тэрээр уг дуугаа өөрийн дотны найздаа зориулан зоxиосон гэдгээ өгүүлсэн.
2025.03.07-ны өдөр xудалдаанд гарсан даруйдаа шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ өвч, “Pitchfork” сайтаас 7.1 гэсэн xамгийн өндөр оноог цуглуулж, xамгийн сайн “K Pop” цомгийг гаргасан гэсэн сайшаалын эзэн болсон “Ruby” цомгийнxоо талаар Женни мөн өөрийн сэтгэгдлийг xэлсэн юм.
Тэрээр: Би уг цомгоороо дамжуулж өөрийн сэтгэл дотроо тээж, нууж явсан бүхнээ xорвоо ертөнцөд хэлэхийг хүсэж байна” гэсэн юм.
2018 онд өөрийн “Solo” дуугаа гаргасан цагаас xойш ийнxүү долоон жилийн дараа бие даасан цомгоо гаргасан Женни Францын нийслэл Парис xотыг 2025.03.21-ний өдөр “The Ruby Experience” тоглолтоороо мөн байлдан дагуулсан юм.
Эx Сурвалж: Allkpop.com