Н.Учрал “Төгрөг нуур”-ын ордыг ЗГ-ын хурлаар хэлэлцүүлнэ

Зүүдний ертөнц нь хүний оюун санааны гайхамшигт нэг хэсэг бөгөөд үүнийг нойр судлал, тархи судлал, психологийн судлаачид туршилт болон техникийн тусламжтайгаар гүнзгийрүүлэн судалсаар байна.
Уг судалгаануудаас гарсан зүүдний талаарх сонирхолтой баримтуудыг танд хүргэе.
- Хүн нэг шөнийн дотор дунджаар 4-6 удаа зүүдэлдэг ч ихэнхийг нь санахгүй өнгөрөөдөг. Нойрноос сэрсний дараа 5 минутын дотор зүүдний 50 хувь нь, 10 минутын дотор 90 хувь нь мартагддаг.
- Эрэгтэй хүн бусад эрчүүдийг зүүдлэх хандлагатай байдаг бол эмэгтэй хүн аль алийг нь зүүдэлдэг аж.
- Зүүдний дундаж үргэлжлэх хугацаа 5-20 минут байдаг. Гэхдээ бидэнд илүү урт санагддаг.
- Судалгаагаар хүмүүсийн 80% нь өнгөтөөр зүүдэлдэг гэжээ. Харин 1950-иад онд энэ тоо бага байсан нь хар цагаан телевизээс шалтгаалсан байж магадгүй.
- Тархи шинэ дүр төрх бүтээдэггүй. Зүүдэнд гарч буй бүх хүмүүсийг бид амьдралдаа ямар нэг байдлаар өмнө нь харж байсан.
- Малчид, анчид урт зүүдэлдэг – Хөдөө орон нутагт амьдардаг, гадаа ихэнх цагаа өнгөрөөдөг хүмүүс хотын хүмүүстэй харьцуулахад урт хугацааны, нарийвчилсан зүүд зүүдэлдэг гэх судалгаа бий.
- Ихэнх аймшигтай зүүд стресс, айдас, сэтгэл гутралаас үүдэлтэй байдаг.
- “Люсид зүүд” буюу ухамсартай зүүд нь хүн өөрийн зүүдэндээ юу болохыг мэдэж, заримдаа үйл явдлыг хянах боломжтой байдлыг хэлнэ.
- Тамхинаас гарсан хүмүүс илүү тод, өнгөлөг зүүд зүүдэлдэг бөгөөд амт, үнэрийг ч хүчтэй мэдэрдэг байна.
- Хүүхдүүд нийт унтлагынхаа цагийн 50 хувийг зүүдэлж өнгөрүүлдэг бол насанд хүрэгчид 20 хувь, ахимаг насныхан 15 хувийг зүүдэлдэг байна.