
Хууль зүйн байнгын хороо өчигдөр /2025.03.24/ хуралдсан. Хуралдааны үеэр хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй гэх асуудлын хүрээнд ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн мэдээллийг сонссон юм.
Тодруулан хэлбэл, Ноорог.мн сайтад 2025.03.17-ны шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хурааж өглөөний 05:00 цаг хүртэл мэдүүлэг авсан байдаг. Тэднийг яг ямар үндэслэлээр шалгаж, ажлын хэрэгслүүдийг нь хурааж авсныг цагдаа нар болоод ХЗДХ-ийн сайд гээд мэдээлэл өгөх субъектүүд өөр, өөр янзын мэдээлэл өгч, иргэд бүр төөрөлдөж гүйцээд байсан юм.
Тус сайтын техник, хэрэгслийг хурааж авсан нь тухайн байгууллагыг үйл ажиллагаанд садаа учруулж, хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд нь “гав” зүүсэн үйлдэл билээ.
-Ноорог.мн сайтыг саатуулж, шалгасан гэх гурван шалтгаан-
О.Алтангэрэл сайд өчигдрийн мэдээлэлдээ “Байгууллагыг нь шалгаагүй” гэж ярьсан. Байгууллагын нь шалгаагүй юм бол яагаад бүгдийг нь шөнөжин саатуулж, мэдүүлэг авсан бэ гэдэг асуулт урган гарч байна.
О.Алтангэрэл сайд мэдээллийнхээ эхэнд “Ноорог.мн сайтын нэр бүхий ажилчидтай холбоотой нэг гомдол мэдээлэл, хоёр хэрэг бүртгэлтийн хэргийг мөрдөн шалгаж байгаа” гэж мэдэгдэв. Түүний ярьсныг ийнхүү сийрүүллээ.
Эхнийх нь: Монгол Улсын нэр бүхий иргэд нь цахим орчинд ашиг олох зорилгоор покер платформын мэдээллийн технологи бусдын арилжааны банкийг ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршсан мөрийтэй тоглоомыг тоглохыг иргэдэд сурталчлан зохион байгуулж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авч улмаар бизнесийн үйл ажиллагаа явуулан мөнгө угаасан гэмт хэрэгт 2024.06.11-ний өдөр хэрэг бүртгэлийн ажиллагаа нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар Ноорог.мн сайтад ажилладаг нэг иргэний арилжааны банкны данснуудаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж, 9.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нөхцөл байдал урьдчилан тогтоогдсон байна. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг тал бүрээс нь бүрэн нотлох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна.
Хоёр дахь нь: Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024.09.06-ны өдөр “Тэдэн настай эмэгтэй тэр нь гэртээ боомилсон байдалтай нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 2024.09.26-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хамтран амьдрагчид холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Гурав дахь нь: Эрүүгийн цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 2025.03.17-ны өдөр “Танайх ажлаа хийдэг юм уу. “Ноорог” фейсбүүк пэйж хуудаснаас худал мэдээлэл их оруулах юм. Худал мэдээллээс болж хүмүүс амиа хорлох оролдлого хийлээ шүү дээ” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ирүүлснийг цахимаар хүлээн авч, Цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийн бүртгэлд оруулан шуурхай шалгах шаардлага үүсэж, хойшлуулшгүй тохиолдол хэмээн үзэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 22.4 зүйлийн 1,2 дахь хэсэгт заасны баримтлан БЗД-ийн прокурорын байгууллагын хяналтын прокурорт харилцаа холбооны хэрэгсэл ашиглан мэдэгдэж, БЗД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ноорог.мн сайтын оффист хойшлуулшгүй тохиолдолд хэргийн газрын үзлэг хийсэн. Хураан авсан эд зүйлд эрүүгийн хэргийн 23.1 зүйлийн 3, 5 дахь хэсгүүдэд зааснаар үзлэг хийхэд хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг баримт мэдээлэл илэрч, тухайн мэдээллүүд нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул сэжигтэн нэр бүхий иргэдийг хойшлуулшгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол үйлдэн НПГ-ын жижүүрийн прокурорт танилцуулахад тус тогтоолыг хүлээн авахаас татгалзсан. Дээрх гомдол мэдээлэл хэрэгт явуулж буй мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан бөгөөд Ноорог.мн сайттай холбоотой хэвлэн нийтлэх үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хөндөөгүй, хийсэн контент бичлэг түүний агуулгатай холбоогүй болно.
Сэтгүүлчийн тэмдэглэл: За тэгэхээр сайдын ярьсан агуулгыг дүгнээд хэлэхэд Ноорог.мн сайтад ажиллаж буй нэг хүн мөрийтэй тоглоомын хэрэгт, өөр нэг хүнийг нь хамтран амьдрагч нь нас барсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Харин ажилтнуудаас нь оройн 22:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл мэдүүлэг авсан процесс нь, нэгэн иргэний гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байгаа юм. Улмаар Ноорог.мн сайтынхны ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хурааж авсан байдаг. О.Алтангэрэл сайд аа, таны хэлсэнчлэн “Байгууллагыг нь шалгаагүй” юм бол яагаад бүх ажилчдынх нь техник хэрэгслийг нь хурааж авч, ажиллах нөхцөлийг нь “боомилж” байгаа юм бэ.
Бас “Дээрх гомдол мэдээлэл хэрэгт явуулж буй мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан бөгөөд Ноорог.мн сайттай холбоотой хэвлэн нийтлэх үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хөндөөгүй, хийсэн контент бичлэг түүний агуулгатай холбоогүй болно” гэсэн үг тань нэг л авцалдахгүй юм. Техник хэрэгслийг нь хурааж авсан энэ үйлдэл нь тухайн байгууллагыг ажиллах, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нь халдаж буй хэрэг шүү дээ.
-Ноорог.мн сайтын техник хэрэгслийг нь өгөхгүй байгаа асуудал дээр Хууль зүйн байнгын хорооны хурал дээр байсан УИХ-ын гишүүд юу ярив-
УИХ-ын гишүүн Г.Унгахишиг: Энэ процессын үйл ажиллагаанд хүний эрх зөрчигдсөн үү. Анхны шалгах зүйл анги чинь нотлогдсон юм уу, нотлогдоогүй юм уу. Шөнө байцаана гэдэг чинь эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр шүү дээ. Хурааж авсан юмыг нь буцааж өгсөн юм уу.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Сэтгүүлчдэд эх сурвалжийн нууц гэж байдаг. Тэр мэдээлэл нь алдагдвал яах вэ. Энэ мэдээлэл рүү нь та нар эрээ цээргүй халдаж байна гэсэн үг шүү дээ. Энэ чинь зөрчил биш юм уу.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хүнийг залхаан цээрлүүлдэг нэг аргыг энд хэрэглэчихсэн л байгаа байхгүй юу. Энд, тэнд явж байсан залуучуудыг бөөгнүүлж авч ирээд 22:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл эрүүдсэн байна.“Хуцаарай та нар аятайхан байгаарай” гэсэн үг шүү дээ. Ийм баймааргүй байх юм. Хэлмэгдээд байгаа энэ залуусаас уучлалт гуйх хэрэгтэй.
ХЭҮК: Ноорог.мн сайтын найман ажилтны халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэх дүгнэлтийг бид цуглуулсан баримтад тулгуурлан гаргасан. Хүний эрхийн зөрчил гэж үзсэн.
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Шөнөжин байцаагаагүй. Үзлэг нэгжлэг хийж, гэрчээр байлцуулсан.Хурааж авсан юмыг хамгийн боломжит хугацаанд буцааж өгөх хэрэгтэй. Ул мөр, шаардлагатай зүйлээ бэхжүүлээд буцааж өгөх ёстой. Өмгөөлөгчтэй нь хамтраад материалыг хуулах, ажиллах бололцоогоор хангах ажлыг зохион байгуулж байгаа.
Цагдаагийн хурандаа Б.Батзориг: Саатуулах ажиллагаа яваагүй бөгөөд үндсэндээ гар утас, таблет зэрэгт үзлэг хийхэд тухайн эзэмшигчийг, өмчлөгчийг байлцуулдаг. Энэ процесс удааширсан гэдгийг холбогдох байгууллагаас ирүүлээд байна. Тухайн оролцогч нар прокурортоо, мөрдөн шалгах байгууллагадаа үндэслэлээ өөрөө байдаг юм уу өмгөөлөгчөөрөө дамжуулаад, хүсэлтээ гаргаад юмаа авах эрх зүйн зохицуулалт нь нээлттэй.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: “Ноорог”-ийн залуусын хийсэн киног Ерөнхий сайд үзье гэсэн. Тэр даалгаврыг нь цагдаагийнхан биелүүлэх гэж үзсэн гэж би бодож байгаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй холбоогүй гэж байна. 14 терабайт файлыг таван хоног хуулаад байгаа юм уу. Яасан үзэж дуусдаггүй юм. Задалж үзээд байгаа юм уу. Утсыг нь тоолоод байгаа юм уу. Хэзээ өгөх юм?
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Үзлэг хийгээд хурааж авсан эд зүйл тоо ёсоороо байх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаанд тавигддаг наад захын стандартуудын нэг. Устгах, алга болох, үрэгдэх боломжгүй.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Монгол Улсын иргэн халдашгүй дархан эрхтэй. Зорилго чинь хэргийг илрүүлэх юм уу, хэвлэлийг айлгах юм уу гэдэг л… Тэр зорилгод чинь хүмүүс итгэхгүй байгаа учраас бид ийм зорилготой, ийм факттай гэдгийг чинь олон түмэнд ярьж өгөх боломжийг олголоо.
Компьютерыг нь хураагаад авчихсан бол шалгаж байгаа байх. Буцааж өгөхдөө тэндээс нэг ч баримт гээгдээгүй байх ёстой шүү. Угаасаа хуулиараа ч тийм. Энэ дээрээ та нар анхаарч үзээрэй. Дараа нь “Манай нэг ийм баримт байхгүй болчихсон байна. Энэ дээр засвар орсон байна” гэх юм бол наадах чинь өөрөө бие даасан асуудал болж гарч ирнэ шүү. Энэ дээр цагдаагийн байгууллага маш хяналттай ажиллаарай. Төр иргэн хоёрын хооронд итгэл байж гэмээ нь хууль хэрэгжинэ.
Бид дөнгөж сая 2025.03.25-ны 15.10 минутад “Ноорог” медиа агентлагийг үүсгэн байгуулагч, захирал О.Уламсайхантай холбогдож, О.Алтангэрэл сайдын дурдсанчлан “Өмгөөлөгчтэй нь хамтраад материалыг хуулах, ажиллах бололцоогоор хангах ажлыг зохион байгуулж байгаа” гэдэг нь үнэн эсэхийг тодрууллаа.
О.Уламсайхан “Манай сайтын 8-9 техник хэрэгсэл, 8-9 хард хурааж авсан. Яг хэзээ буцааж өгөхийг нь мэдэхгүй байна. Яг одоо бол бид “18 хоног” баримтат киноныхоо дүрс болон бусад шаардлагатай материалуудаа хуулж авч байна” гэлээ.
За чи ми мэт нь зайлаа. Засгийн тролл хийж мэдэж цаас амандаа чихүүлээд бөгсөөр чинь баас болоод гарч байгаа юу? Та нар бэлгэвчээ сайн хэрэглэдэг юм шдээ. Хэнд ч хэрэггүй угаадас нэмж харанхуй нийгэмдээ гай битгий тариарай гэж л захья
Дансаа ашиглуулсан маш том мөрийтөй тоглолуулагчын хамтрагч гэдэг нь маш том баримт
har pr har surug medeelel yavuuljhad hevleliin erh chuluu gej hutsssahgui shuu niigmin suljeeniinheeeeeen !!!!!!!!!!! es surtahuntai hevlel medeelel eyreg zuv medeelel hariutslagtai hevlel medeelel heregtei bn shuu odoo ued !!!!!!!har massiinhaaaan !!!!!!
gemt hereg bol gemt hereg suuu bitii ingej husssaaad bgaaarai uhseniin hevleliin erh chuluuu TA NARIN USAID chin baihgui bolson shuu gadnii tejeevruudeee uurgee uhamsalrjihaad erh gej HUTSAARAI