
Өнөөдөр Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хурал боллоо. Уг зөвлөлд М-Си-Эс группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал багтдаг бөгөөд тэрээр ярилцлага өгсөн юм.
Тэрээр ярихдаа, “Баялгийн сангийн хуулийг дэмжиж байгаа. Тавантолгой ордын зургаан лицензийнхээ тавыг нь төрдөө өгчихсөн. Стратегийн орд газрын тухайд Засгийн газартай хэлэлцэж, хуулийн хүрээнд шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.
Тодруулбал,
-Улс орны нийт эрх ашгийн төлөө хийгдэж байгаа төрийн том бодлогын төлөө бид бүрэн дэмжиж, хамтарч ажиллана. Зөв шийдэл олох ёстой. Бизнесийн орчин, хуульд нийцсэн шийдэл байх ёстой. Тэр утгаараа бид зөрчилдөөд байгаа зүйл байхгүй. Баялгийн сангийн хуулийг бүрэн дэмжиж байгаа. Үүний төлөө хууль, эрх зүйн орчинд бүрэн дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байгаа.
-Баялгийн сангийн хууль, тэр дундаа 34 хувь гэдэг дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Манай “Энержи Ресурс”-ын хувьд 2008 онд Засгийн газартай гэрээ хийж, хувийн хэвшилд байгаа зургаан лицензийнхээ тав буюу тавантолгойд байгаа таван лицензээ /нийт нөөцийн 94 хувийг/ төрдөө өгчихсөн байгаа. Тус гэрээг хууль, эрх зүйн хүчин төгөлдөр гэж үздэг. Мэдээж үүнийг УИХ батлах байсан уу гэдгийг хэлэх субъект нь бид биш, тухайн үеийн төр, засгийн өөрсдийнх нь процессийн асуудал гэж ойлгож байгаа.
Сонирхуулахад, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байршилтай, “Таван толгой”-н чулуун нүүрсний бүлэг орд бий. Уг ордын лицензийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК /Өмнөговийн орон нутаг, Ажнай Д.Бат-Эрдэнэ/ эзэмшдэг. Харин 2002 оноос Ухаа худгийн ордыг “MCS”-ийн “Энержи Ресурс” ХХК 6 лицензийг эзэмшиж байдаг.
2007 онд хэд хэдэн удаагийн хэлэлцээр хийж “Энержи Ресурс”-ийн эзэмшиж байсан лицензүүдийг төр авч, ганцыг үлдээсэн нь Ухаа худаг юм. Тухайн үед Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байсан билээ.
6н лицензний 5 буюу 94н % г төрд өгсөн гээд байхын тэрчин угаасаа төр хайгуулаа хийгээд илрүүлцэн төрийн өмчийг лиценз нэрээр луйвардаж авчаад