

Screenshot
Өнөөдөр өдөр том оврын тээврийн хэрэгсэл шатаж буй бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан. Уг ослын талаар албаныханаас тодруулахад,
Шуурхай дуудлага хүлээн авах тусгай дугаарын утсанд энэ оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 14:39 минутад “Машин шатаж байна” гэх дуудлаг мэдээлэл ирснийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Авто худалдааны төв орох замд өвс ачиж явсан Ниссан кондор маркийн тээврийн хэрэгсэлд урьдчилсан байдлаар цахилгааны масс гарсны улмаас тээвэрлэж явсан өвс шатсан байсныг, гал унтраах 26-р анги гурван тээврийн хэрэгсэл 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж унтраасан байна. Тухайн хэргийн улмаас хүн бэртэж гэмтээгүй, өөр бусад тээврийн хэрэгсэл шатаагүй хэмээн тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.