Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

Өнөөдөр Далайн орнуудын урьдчилсан шатны сүүлчийн тоглолт Шинэ Зеландын болон Шинэ Каледонийн хооронд боллоо. Шинэ Зеландын шигшээ баг Шинэ Каледонийн багийг талбайд нь 3:0-ээр буулган авав. Ингэснээр тэд ДАШТ-д оролцох эрхээ авсан хоёр дахь орон болов. Харин ДАШТ-ийг зохион байгуулагч орнууд болох АНУ, Канад, Мексикийн шигшээ багууд урьдчилсан шатанд оролцохгүйгээр эрхээ аваад байгаа юм.
Сонирхуулахад, ДАШТ-д хамгийн түрүүнд оролцох эрхээ Япон улсын шигшээ баг авсан юм. Харин Шинэ Зеландчууд 2010 оноос хойш анх удаа ДАШТ-д оролцох эрхээ авч буй.
Хөлбөмбөгийн ДАШТ нь 2026 оны зургаадугаар сарын 8-наас долоодугаар сарын 3-ны хооронд зохион байгуулагдах юм.