
Холимог тулааны тамирчин асан Конор МакГрегор Ирландын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгджээ.
Сүүлийн жилүүдэд Ирландын хэт барууны үзэлтнүүдийн гол төлөөлөл болоод буй Конор МакГрегор Европын холбооноос хэрэгжүүлэхээр төлөвлөж буй цагаачлалын бодлогын эсрэг тэмцэх үүднээс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн нийгмийн сүлжээнд бичжээ.
Инстаграм дахь 46 сая гаруй дагагчдадаа хандан К. МакГрегор, “Надаас өөр хэн засгийн газрын эсрэг зогсож, хуулийн төслийг нь эсэргүүцэх вэ? Ерөнхийлөгчийн сонгуулийн ямар ч нэр дэвшигч тэднийг сөрж чадахгүй. Би чадна!” хэмээн бичсэн байна.
36 настай К. МакГрегор нь холимог тулааны хоёр удаагийн аварга бөгөөд 2021 онд дэлхийн хамгийн их ашиг орлоготой тамирчнаар нэрлэгдэж байсан билээ.
Эх сурвалж: www.edition.cnn.com