
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам өнгөрсөн баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ Ерөнхийлөгч асан Жо Байденмй засаг захиргааны үед АНУ-д түр оршин суух эрхээ авсан Куба, Гаити, Никарагуа болон Венесуэлийн 530 мянга гаруй иргэний түр оршин суух эрхийг цуцлахаа мэдэгджээ.
Ерөнхийлөгч асан Жо Байдены үед хэрэгжүүлсэн хөтөлбөрийн дагуу АНУ-д 2022 оны 10-р сараас хойш орж ирсэн, санхүүгийн батлан даагчтай 532 мянган иргэнд АНУ-д 2 жил ажиллаж, амьдрах зөвшөөрөл олгосон нь Д. Трампын засаг захиргааны шийдвэрийн дагуу ирэх сарын 24-нд цуцлагдах аж.
Ерөнхийлөгч Д. Трампын засаг захиргаа дайнд нэрвэгдсэн, улс төрийн тогтворгүй байдал үүссэн улс орнуудын иргэдэд АНУ-руу нэвтэрч, тодорхой хугацаагаар ажиллаж амьдрах зөвшөөрөл олгодог хөтөлбөрийг Ж. Байденй засаг захиргаа “хэтрүүлэн ашиглаж байна” хэмээн шүүмжилж байсан юм.
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Д. Трамп АНУ-д хууль бусаар оршин сууж буй олон сая иргэдийг албадан гаргаж, цагаачдад АНУ руу нэвтэрч, үлдэх боломжуудыг олгодог бүх хуулийн цоорхойг үгүй хийнэ гэдгээ амласан юм.
Д. Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй бодлогын дагуу АНУ-д хүмүүнлэгийн хөтөлбөрийн дагуу түр оршин сууж буй иргэд АНУ-д үлдэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй тохиолдолд зөвшөөрлийнх нь хугацаа дуусахаас өмнө АНУ-аас гарах ёстой аж.
Эх сурвалж: www.theguardian.com