
Өхөөрдөм шаргал үстэй өмгөөлөгч бүсгүйн дүрээр “LEGALLY BLONDE” олонд танигдаж Академийн шагнал, Алтан бөмбөрцөг зэрэг шагналуудыг хүртсэн , Рис Уитерспун энэ өдөр 49 нас хүрч байна.
Тэрээр долоон настайдаа телевизийн сурталчилгааны загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд 17 настайдаа анхны дүрээ бүтээсэн аж. Түүнчлэн 2009 онд гарсан “Мангасууд харь гарагийнхны эсрэг” хүүхэлдэйн киноны гол дүрийн жүжигчин Сюзан Мерфи буюу Жинормикагийн дүрийг дуу оруулж бүтээсэн юм.
Хувийн амьдралын хувьд тэрээх хоёр ч удаа гэрлэсэн бөгөөд сүүлийн гэрлэлтээ 2023 онд цуцлуулаад буй. Тэрээр эхний нөхөр Райн Филлипптэй 1999 оны 6-р сард гэрлэж, 1999 оны 9-р сард хосууд Ава хэмээх охинтой болж, 2003 онд Дикон хэмээх хүүтэй болсон. Тэрээр 2007 онд Филлиппээс салсан. Харин 2011 онд Жим Тоттой гэрлэж, хосууд Теннесси хэмээх хүүтэй болжээ. 2023 оны 3-р сард хосууд салж байгаагаа зарласан.