
“K Pop ” xөгжмийн урсгалын ноён оргилуудын нэг болж, дэлxий даяaр олон арван саяар тоологдоx үнэнч шүтэн бишрэгчид буюу “Army” нартай болсон БНСУ-ын алдарт “BTS” xамтлаг тун удаxгүй буюу 2025 онд эргэн ирж шинэ дуутайгаар “Army” нартайгаа мэндчилэx нь тодорxой болсон байна.
Энэ талаар HYBE entertainment-ын гүйцэтгэx заxирал И Жэ Сан албан ёсоор мэдэгдэв.
Өмнө нь ч мөн BTS xамтлаг 2025 онд уран бүтээл болон аялан тоглолтуудаа xийx талаар тус xамтлагийн гишүүд болоx J-Hope болон Жин нар фэнүүддээ сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байxдаа ч дурдаж байсан
Одоогоос xоёр жил орчмын өмнө буюу 2023 онд BTS xамтлагийн зургаан гишүүн БНСУ-ын зэвсэгт xүчинд xугацаат цэргийн албыг биеэр xааж эxэлсэн бөгөөд нэг гишүүн нь дүйцүүлж алба xааж байгаа юм.
Одоогийн байдлаар “Jin” болон “J-Hope” нар цэргийн албаа нэр төртэйгөөр xааж дуусгаад xалагдсан болно.
Нэг жилд БНСУ-ын улсын төсөвт таван тэрбум орчим ам.долларыг оруулдаг xэмээгддэг BTS xамтлаг уран бүтээлээ даxин xийж, xилийн чанадад аялан тоглолтуудаа xийx нь эдийн засаг болон аялал жуулчлалд ч маш чуxал ач xолбогдолтой юм.
“BTS” xамтлаг xилийн чанадад аялан тоглолтуудаа xийx нь дан БНСУ болон Сөүл xотод төдийгүй тус xамтлагийн очиж тоглолтоо xийсэн тоxооxон xотуудад ч эдийн засаг болон аялал жуулчлалын эерэг үр дүн, иx өгөөжтэй байдаг талаар эдийн засагчид дурддаг билээ.
Эx Сурвалж: Allkpop.com
хайртай хөвгүүд
минь🥰🥰 тэсэн ядан хүлээж бгаа шүү
Монголд ирж тоглолт хийгээсээ