Вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдээ гадуур авч явахгүй байхыг зөвлөлөө

Гүрж улсын нийслэл Тбилис хотод болж буй “ТБИЛИС ИХ ДУУЛГА” -д манай улсын тамирчин Г.Наранцэцэг 48 кг-ын жинд аваргалж тэмцээний эхний медалийг авлаа. Тэгвэл эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Э.Ариунболд хүрэл медалийн төлөө Нидерланд улсын тамирчин Жарингтай барилдан нэмэлт цагт базари үнэлгээгээр ялагдаж, тавдугаар байранд шалгарлаа.
Ингэснээр эхний өдрийн тэмцээнд манай тамирчид нэг медаль хүртээд байна. Түүнчлэн тус тэмцээн гуравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд С1 телевиз цагаас албан ёсны онцгой эрхтэйгээр эх орон даяар шууд дамжуулж байгаа юм.