
Атлетико Мадрид багийн тоглогч Антон Гризманн энэ өдөр 34 нас хүрч байна. Гризманн 2010 оны УЕФА-гийн 19 хүртэлх насны Европын аварга шалгаруулах тэмцээнд Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан ба эл тэмцээнд түрүүлсэн. Харин 2014 онд шиггээ багтаа дуудагдсан. Тэрээр 137 тоглолтод оролцож, 44 гоол оруулснаар Францын шигшээ багийн гуравт, хамгийн олон гоол оруулсан тоглогчдын дөрөвт жагссан.
Францын шигшээ баг 2016 онд УЕФА Евро лигийн дэд байрт шалгарсан бөгөөд Гризманн хамгийн олон гоол оруулж алтан шахайн эзэн болсон юм.
2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан ба Франц түрүүлсэн. Харин 2022 оны ДАШТ-д Гризманн төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглож, Франц хоёрдугаар байрт шалгарсан юм. Тэрээр 2024 онд олон улсын хөлбөмбөгөөс зодог тайлсан байна.