Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

Өнөөдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын орчимд 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, өнөөдөр 15:19 цагт газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 43.52 104.15 буюу Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт буюу 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумдыг дурьдвал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс Баруун зүгт 23 км, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын төвөөс Хойд зүгт 24 км, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын төвөөс Баруун урд зүгт 38 км орчимд газар хөдөлжээ.
Эх сурвалж: Шинжлэх Ухааны Академийн Одон орон, геофизикийн хүрээлэн