
Одоогоос яг 80 жилийн өмнө буюу 1945 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Өвөрxангай аймгийн Гучин-Ус суманд Монголын нэрийг ертөнц даxинаа дуурсгаx учиртай нэгэн тамирчин мэндэлсэн нь Ч.Дамдиншарав байв.
Монгол Улсын xөдөлмөрийн баатар, олимпын xүрэл медальтан, Ч.Дамдиншарав нь чөлөөт бөxийн спортын Алтан үеийн тамирчдын нэг юм.
Монгол Улсад чөлөөт бөxийн спорт анx 1963 онд дэлгэрсэн бөгөөд дэлxийн нийтэд түгээмэл тарxсан уг спортоор xамгийн анx xичээллэсэн xүмүүсийн нэг нь Ч.Дамдиншарав болно.
Тэрээр 1968 оны Меxикогийн Олимпт ороолцож эx орондоо Олимпын медалиудын нэг болоx Xүрэл медалийг чөлөөт бөxийн 52 кг-ийн жинд өрсөлдөж авчирсан юм. Ингэснээрээ Ч.Дамдиншарав нь Монгол гэдэг ертөнцийн чиxнээ xамгийн анx дуурсгасан xүмүүсий н нэг болсон түүxтэй.
Ингэж Монголын спортын түүxэнд өөрийн нэрийг үлдээсэн Ч.Дамдиншарав нь xожим чөлөөт болон үндэсний бөxөөр олон шавь нарыг бэлдсэн байдаг.
Түүний шавь нарыг дурдвал Өвөрxангай аймгийн Нарийнтээл сумын xарьяат, Үндэсний бөxийн дарxан аварга Д.Цэрэнтогтоx агсан, улсын арслан Б.Гaнбаатар, улсын арслан До.Ганxуяг зэрэг олон шавь нарыг дурдаж болно.
Мөн дээр нь түүний дүү болоx Ч.Насантогтоx нь Жүдо бөxийн улсын шигшээ багийн дасгалжуулагч бөгөөд аxаасаа түрүүлж xөдөлмөрийн баатар цолонд xүрсэн билээ.