
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тусгай төлөөлөгч Кит Келлог Саудын Арабад ОХУ болон Украины талтай шууд бус хэлэлцээ хийх талаараа ABC сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Америкийн талаас тэдгээр уулзалтанд АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолцийн баг, Төрийн нарийн бичгийн дарна Марко Рубио болон Бодлого төлөвлөлтийн газрын дарга Майкл Антоны баг бүрэлдэхүүнүүд оролцох аж.
Цагаан ордны зүгээс Саудын Архбын Жидда хотод болох уулзалт ирэх ням гарагт, Кремль ирэх даваа гарагт болно гэж мэдэгдээд байгаа юм.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ирэх даваа гарагт бодох уулзалтаар Киев ОХУ-ын цохилтонд өртөх ёсгүй эрчим хүчний дэд бүтцүүдийг жагсаалтыг Вашингтонд танилцуулах аж.
Өнгөрсөн лхагва гарагт Ерөнхийлөгч Д. Трамп Украины цахилгаан эрчим хүчний дэд бүтцүүдийн АНУ эзэмших нь аюулгүй байдлын хамгийн сайн баталгаа болно хэмээн мэдэгдсэн бол Ерөнхийлөгч В. Зеленский Д. Трамптай утсаар ярилцахдаа Вашингтон Украины атомын цахилгаан станцуудыг эзэмшилдээ авах тухай яриа болоогүй хэмээн Украины цахилгаан станцууд нь украины ард түмний өмч гэдгийг онцолжээ.
Тэрээр ОХУ “ямар ч хэрэггүй шаардлагууд” тавьж, дайныг сунжруулж байнаа хэмээн буруушааж, В. Путин Д. Трампад Украины эрчим хүчний дэд бүтцэд үзүүлэх цохилтоо зогсооход бэлэн байна гэж мэдэгдсэн ч одоог хүртэл цохилтоо үргэлжлүүлсээр байна” гэжээ.
Эx Сурвалж: Theguardian.com