
Эрчим хүчний төлбөр өнгөрсөн онтой харьцуулагдахад 30 хувиар өсөөд буй. Тэгвэл эрчим хүчний системийн ачаалал 2025.03.18-ны өдрийн байдлаар хамгийн их ачаалал 21.00 цагт 1317 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 34 МВт-аар өссөн байгаа аж. Түүнчлэн импортын эрчим хүч 124 МВт-аар буурсан үзүүлэлттэй байна хэмээн эрчим хүчний зохицуулах хорооноос мэдэгджээ.
Сонирхуулахад цахилгаан хэрэгслүүд нь хүлээлтийн горимд байхдаа цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ арван хувийг зарцуулж байдгийг судалгаагаар тогтоожээ. Телевиз wi-fi төхөөрөмж, гар утасны цэнэглэгч, хэт богино долгионы зуухууд хүлээлгийн горимд 3-10Вт цахилгаан эрчим хүч хэрэглэж байдаг байна. Иймд эрчим хүчээ хэмнэж, зөв зохистой хэрэглэж хэвшицгээе.
Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо