
Дэлхийн аз жаргалын индексийг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээ (SDSN)-ээс жил бүр гаргадаг судалгаа бөгөөд Gallup World Poll-ийн мэдээлэлд тулгуурлан улс орнуудын аз жаргалын түвшинг үнэлдэг.
2025 оны “Дэлхийн аз жаргалын тайлан”-гийн дүнгээр Монгол Улс 147 орноос 77 дугаарт жагссан байна. Монгол Улсын оноо 5.833 байсан нь өмнөх оныхоос ялимгүй дээшилсэн үзүүлэлт юм. Энэхүү тайланд Финланд улс найм дахь жилдээ дараалан тэргүүлсэн бол Дани, Исланд, Швед, Нидерланд зэрэг Хойд Европын орнууд эхний таван байрт жагсжээ.
Улс орны аз жаргалын индексийг доорх зургаан үзүүлэлт дээр үндэслэн 0-10 оноогоор үнэлдэг юм.
- Нэг хүнд ногдох ДНБ – Улсын эдийн засгийн хөгжлийг хэмжих гол үзүүлэлт
- Нийгмийн дэмжлэг – Хүндрэлтэй үед найдаж болох хэн нэгэн байгаа эсэх
- Эрүүл амьдралын наслалт – Дундаж наслалтын үзүүлэлт
- Амьдралын сонголт хийх эрх чөлөө – Хувь хүн өөрийн амьдралдаа сонголт хийх боломжтой эсэх
- Өгөөмөр сэтгэл – Буяны үйлсэд оролцдог, бусдад тусалдаг эсэх
- Авлигын түвшин – Засгийн газар, бизнесийн орчинд авлига хэр түгээмэл байгаа эсэх
Дээрх үзүүлэлтүүдийг хараад Монгол улсын аз жаргалын индекс дэлхийн дунджаас доогуур байгаагийн шалтгаануудыг хайвал:
Эдийн засгийн хүндрэл, амьжиргааны түвшин
- Инфляци, үнийн өсөлт – 2025 онд инфляци өндөр хэвээр, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсээр байна
- Цалин, худалдан авах чадвар бага – Монголд дундаж цалин бусад орнуудтай харьцуулахад бага, олон хүн өрхийн санхүүгийн дарамтад ордог.Нийгмийн дэмжлэг хангалтгүй
Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж муу
- Ядуурлын түвшин өндөр, ажилгүйдэл ихтэй
- Хотын түгжрэл, агаарын бохирдол, орчны стресс нэмэгдсэн
Төр засгийн авлига, хариуцлагагүй байдал
- Авлигын индексээр Монгол 180 орноос 121-т эрэмбэлэгдэж байна
- Иргэдийн төрдөө итгэх итгэл буурсан
- Олон нийтийн үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй
Амьдрах эрх чөлөө хязгаарлагдмал
- Бизнес, ажил хийх орчин тогтворгүй.
- Цаг агаарын эрс тэс нөхцөлөөс шалтгаалсан хүндрэлүүд их
Сэтгэл ханамж, ирээдүйд итгэх итгэл бага
- Залуусын гадаад руу цагаачлах хүсэл нэмэгдэж байна
- Хүмүүс стресс ихтэй, амьдралын чанараас илүү амьжиргаагаа авч явахад анхаардаг
- Сүүлийн үед гэр бүл салалт, ганцаардал нэмэгдэж, нийгмийн харилцаа суларсан
Эдгээр шалтгаануудын улмаас Монгол Улс сүүлийн гурван жилд 16 байраар ухарч 77-д жагсаж байна.