
Монгол улсад багийн спорт тэр дотроо сагсан бөмбөгийн төрөл өдрөөс өдөрт хөгжин дэвжиж байна. Улсын үндэсний шигшээ багаас гадна мэргэжлийн багууд олон улсын тавцанд өрсөлдөж эхэлсэн нь дэвшил юм.
Үндэсний дээд лигт өрсөлддөг, Лигийн аварга болсон баг BCL буюу Зүүн Азийн супер лигт өрсөлдөх эрхээ авч буй. 2024-2025 оны улирлын хагас шигшээ цувралд шалгарч үлдээд буй “Бишрэлт Металл” багийнхан BCL лигийн талбайд өрсөлдөхөөр эхний тоглолтоо хийх зорилгоор маргааш буюу энэ сарын 22-ны өдөр Малайзыг зорихоор бэлтгэж байна.
“Бишрэлт Металл” баг BCL лигт өрсөлдөхөөр маргааш Малайзыг зорино
Бид “Бишрэлт Металл” багийн туслах дасгалжуулагч Б.Тамжидтай цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Танай багийн хувьд маргааш BCL лигийг зорих гэж байна. Хэзээнээс энэ лигийн талбайд хөл тавьж эхэлсэн бэ?
-Сайн байна уу? BCL лигт манай “Бишрэлт Металл” баг өнгөрсөн жилээс тоглож эхэлсэн. UG аренад гурван тоглолт хийгээд нэг хожоод, хоёр хожигдож байлаа.
-Энэ жилийн тус лигийн онцлог нь юу вэ?
-Энэ жилийн хувьд бол улс улсаар нь аялаад, тэгээд буцаад Монголд ирээд ахиад 3 тоглолт хийгээд нийтдээ 6 тоглолт хийхээр байгаа. Тэгээд цаашаа ингээд голифай хийгээд явах уу, явахгүй юу гэдэг нь шийдэгдэнэ.
-Эхний өрсөлдөгч нь Малайзын ямар баг вэ?
-Бид нар энэ сарын 25-нд Малайзын “Эн Эс Матрикс” багтай тоглоно. Тус тоглолтын дараа Индонезийг зорино.
4 дүгээр сарын 5-нд Индонезийн “Пелита Жаяа” багтай тоглоно. Тэгээд 4 дүгээр сарын 30-нд Тайванийн “Тайён Фелос” гэсэн ийм гурван багтай тоглоно.
-Багийн бүрэлдэхүүний тухайд, жишээ нь импорт тоглогч нэмэх үү, Монголын тоглогчдын бүрэлдэхүүний хувьд онцолбол?
-Dид нарын хувьд бол нэг импорт нэмэх зорилготой байгаа. Талбай дээр хоёр байж болдог. Монгол тоглогчдоос гэвэл шигшээ багийн тамирчин Г.Дөлгөөнийг нэгтгээд одоо бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байгаа. Өнгөрсөн жилийн хувьд бид нар нөгөө нэг ростертой, 3-4 шинэ тоглогч аваад тэгээд улирал бүтэн явж байсан систем дээр шинэ тоглогчид ирээд, цаашлаад тодорхой тухайн 20 гаруй хоногтоо бид хэд нөгөө системдээ уусгаж чадаагүй юм болов уу гэж бодсон. Тэгээд энэ алдаагаа энэ жил давтахгүйн тулд ер нь бол цөөхөн тоглогчид авч байгаа.
Монгол нэг тоглогч, тэгээд импорт нэг тоглогч аваад аль болох энэ улиралжингаа явсан системээ алдагдуулахгүйн тулд ер нь цөөхөн тоглогч аваад тоглох бодолтой байгаа.
“Бишрэл Металл” багийн эхний өрсөлдөгч Малайзын “Эн Эс Матрикс” баг
-Гадны лигт өрсөлдөхийн гол давуу тал их байгаа болов уу?
-Мэдээж маш том давуу талтай. Монголын тоглогч нар маань хэдийчинээ Олон улсын талбайд тоглоно тэр хэрээр өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Ур чадварын түвшин ахина. Олон улсын тоглогчидтой хөл нийлүүлэн алхана, туршлага судална гэх мэт олон эерэг талуудтай.
Мөн бид нарт өөр орны лигүүдтэй тоглохоор тэр орны лигүүд чинь удаан хугацаанд явагдсан. Тэгээд илүү бид нараас зарим лигүүд бол хүчирхэг лигүүд байгаа.
Манай багийн бэлтгэл сургуулилт сайн байгаа. Тэр утгаар нь тамирчид маань форм сайтай байгаа гэж бодож байна.
Ярилцсанд баярлалаа.