
Яг одоо 2025.03.19 22 цагийн байдлаар Улаанбаатар хотод агаарын чанарын индексээр хамгийн бохирдолтой хэсэг нь Баруун дөрвөн зам Монгол газар орчимд 325 буюу их бохирдолтой байна. Энэ тоон үзүүлэлт нь улаан хүрэн түвшин буюу их бохирдолтой.
Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно. Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй гэж зөвлөдөг байна.
Харин ихэвчлэн бохирдолтой байдаг, толгойт, нисэх , дамбадаржаа орчим агаарын чанарын индекс 105-156 хооронд буюу бага бохирдолтой байна.
Сонирхуулахад 19 цагийн орчимд нийслэл хотод агаарын бохирдлын үзүүлэлт доорх зурагт харагдаж буй хэмжээнд байжээ.