Далан нас хүрч буй БРЮС ВИЛЛИС

“Түймрийн аюултай үе” буюу ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацааг жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэлх хугацаа гэж үздэг.
Иймд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх, шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна.