
“АVE” эмнэлгийн арьс, гоо заслын эмч Л.Тамираас зөвлөгөө мэдээлэл авлаа.
-Сүүлийн үед салонууд гоо сайхны тарилга их хийдэг болсон байна. Ер нь салонууд тариа хийх эрхтэй байдаг уу?
-Эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байгууллага тарилга, тариа хийх зөвшөөрөлтэй байдаг гэсэн үг. Салонд хийгдэж байгаа бүтээгдэхүүн аль улсаас яаж тээвэрлэгдэж ирсэн, хэрхэн хадгалж байгаа нь тодорхойгүй.
Яагаад салонд гоо сайхны тариа хийлгэж болохгүй вэ гэдэг дээр хамгийн наад захын жишээ хэлэхэд халдвар, хамгааллын дэглэмээс шалтгаалаад цусаар дамждаг элэгний B, C вирус, ДОХ тэмбүү гэх мэт өвчнүүдийг авах эрсдэлтэй. Тиймээс яг нарийн мэргэжлийн, сургууль төгссөн арьсны эмчээр хийлгэх хэрэгтэй.
-Үйлчилгээ авч буй хүн мэргэжлийн сургуулийг нь төгссөн, мэргэжлийн эмчээс үйлчилгээ авч буй гэдгээ яаж мэдэх үү?
-Үйлчлүүлэгч үйлчилгээ авах гэж буй эмчийнхээ мэргэжлийн диплом, үнэмлэхийг нь үзэх эрхтэй. Тэгэхээр та тухайн эмчээ яг мэргэжлийн сургуулийг нь төгссөн үү, үгүй юу гэдгийг нь өөрөө шаардаад мэдэх боломжтой.
-Үнэмлэх, дипломоо гаргаж ирж үзүүлэхгүй бол яах вэ?
-Үзье гэж байхад үзүүлэхгүй бол мэргэжлийн диплом байхгүй ээ л гэсэн үг.
-Хүмүүс таныг гоо сайхны эмнэлэгт гоо сайхны эмчээр ажилладаг гэдгийг тан сонсоод ихэвчлэн ямар асуулт тавьдаг вэ?
-Дийлэнх нь л би нүүрэндээ хэдэн ширхэг утас татуулбал охин шигээ залуу харагдах вэ гэж асуудаг. Бас миний арьс хэдтэй юм шиг харагдаж байна гэдэг.
-Танай эмнэлгээр үйлчлүүлж байгаа эмэгтэйчүүд ихэвчлэн ямар төрлийн тарилга тариа сонирхож ирж байна вэ?
-Хаврын арьс их хуурайшдаг. Тэгэхээр арьсанд чийгшил сайн өгөх шингэн лифтинг тарилга үүдэл эсийн тарилгыг их хийлгэж байна.