
Хүүхэд байх үеэсээ жүжиглэж олонд танигдсан Аманда Лаура Байнс өдгөө тун чиг хэцүүхэн байдалтай байгаа нь сэм сэмхэн олны анхааралд ордог. Байнс хүүхэд байхдаа карьераа эхлүүлсэн. Nickelodeon сувгийн инээдмийн цуврал All That (1996–2000) болон өөрийн нэрийн цуврал The Amanda Show (1999–2002) дээр тоглож олонд танигдаж байсан юм. Тэрээр “Том бүдүүн худалч” (2002), “Бүсгүй юу хүсдэг” (2003) зэрэг бүтээлд өсвөр насандаа тоглосон. Мөн насанд хүрсэн хойноо She’s the Man (2006), Hairspray (2007), Easy A (2010) зэрэг кинонд тоглосон байдаг.
Байнсыг 1990, 2000-аад онд жүжигчний хувьд хэд хэдэн шагнал авсан. Гэвч олон нийтэд танигдахын хэрээр хувийн амьдрал болон сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудалтай болжээ. Улмаар 2013 оны 8-р сараас 2022 оны 3-р сар хүртэл консерваторт байсан гэгддэг.
Аманда Байнс он гарснаар стиллээ өөрчилж, үсээ шар болгосон бөгөөд өөрийн гоо сайханд анхаарч арьсаа татуулсан талаараа цахим хаягаараа нээлттэй хувцаалцаж эхэлжээ. Үүнийг харсан шүтэн бишрэгчид түүнийг дээрдэж буй талаар цахим орчинд ярилцах ч түүний өөрчлөлт олныг гайхшруулсан хэвээр байгаа аж.