
Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон. Тодруулбал, хэргийг энэ сарын 13-нд нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж эхэлсэн юм. Тэгвэл өнөөдөр шүүхээс дээрх хэргийг ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖГҮЙ гэж үзэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэв.
Тодруулбал, 2023 оны дөрөвдүгээр сарын 6-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан байдаг.
Харин Нийслэлийн Прокурорын газрын прокурор уг шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн юм. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч энэ хэргийг ахин хэлэлцэхээр болсон аж.