
Цахим спортын “CS2” төрлийн “ESL Pro League”-ийн 21 дэх улирлын плей-оффын шат өнгөрсөн баасан гарагт эхэлсэн. Монголын “The MongolZ” баг орон нутгийн цагаар учигдар/2025.03.14/ шөвгийн наймын хасагдах шатны тоглолтоо Украины “Natus Vincere” буюу “NaVi” багийн эсрэг хийж ялалтыг 2:0-ээр буулган авсан. Хоёр багийн өмнөх учраа бүрт Украины баг хожсон гэх үзүүлэлттэй байсан ч тэд чухал тоглолтод хожиж их шөвөгт шалгарсан юм.
Тэгвэл өчигдөр шөнө “The MongolZ” баг 01:30 цагаас Францын “Vitality” багийн эсрэг финалд гарах эрхийн төлөө тоглов. Тэд уг тоглолтод Bo3 журмаар тоглон 1:2 харьцаатайгаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Ингэснээр тэд тэмцээнээ гурав дөрөвдүгээр байраар дуусгаж байгаа юм. Түүнчлэн “The MongolZ” баг 80,000 ам долларын шагнал хүртэж байна. Монголын багийн хожиж үзээгүй цөөн багийн нэг нь “Vitality” байсан билээ.