
Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сү Хёний болон Ким Сэ Рун нарын талаарх мэдээллүүд сүүлийн өдрүүдэд дуулиан шуугианаар тасрахгүй байгаа. Тэгвэл жүжигчин Ким Сү Хёний агентлаг “Gold Medalist” өнөөдөр /2025.03.14/ мэдэгдэл хийлээ.
Түүнийг Ким Сэ Рунтай насанд хүрснийх нь дараа үерхсэн, түүнчлэн 700 сая воны өрийн асуудал жүжигчин Ким Сү Хён жүжигчинтэй холбоогүй бөгөөд хэдийн эцэслэгдэж өр дууссан гэжээ. Тодруулбал, Тус агентлаг “Ким Сү Хён болон Ким Сэ Рун нар 2019 оны зунаас 2020 оны намар, түүнийг хууль ёсоор насанд хүрснийх нь дараа үерхсэн. Түүнтэй насанд хүрээгүй байхад нь үерхсэн гэдэг худлаа. Тэд 2019 оны зунаас 2020 оны намар хүртэл үерхэсэн. Түүнийг насанд хүрээгүй байхад үерхэж эхэлсэн нь ор үндэслэлгүй, худлаа”
‘’Kim Sae Ron-ы өрийн асуудал зөвхөн Gold Medalist агентлагийн хоорондын асуудал. Ким Сүхён түүнд өөрийн биеэр мөнгө зээлж бас эргүүлэн төлөхийг шаардсан хүсэлт ч гаргаж байгаагүй. Тус мэдээлэл нь ор үндэслэлгүй таамаг төдий мэдээлэл. Түүнийг нас барахаас жилийн өмнөөс Kim Sae Ron болон GM агентлаг хоорондын өрийн асуудал эцэслэгдэж шийдэгдэж дууссан байсан. Үүнээс хойш ямар ч өрийн нэхэмжлэл явуулаагүй бүгд дууссан байсан.
Эх сурвалж: Korea Times